ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/22-НД НИЙТЛЭГДСЭН
НӨАТ-ын буцаан олголтоосоо татвараа төлөх эсэх санал асуулга маргаашийг дуустал үргэлжилнэ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ оны I улирлын НӨАТ-ын буцаан олголтоосоо татвар төлөх хүсэлтийг 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дуустал ebarimt системээр хүлээн авна.
Хэрэв та
- Автотээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр /газар эзэмшигч/
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
- Малын тоо толгойн албан татвар
- Авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх бол татварын нэхэмжлэл бүхий асуултад "Тийм" гэж хариулснаар таны хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөх юм.
Мөн энэ сард багтаж 2025 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлэх учиртай.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
