ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Эмчилгээний зорилгоор БНСУ-д зорчиход 30 хүртэл хоног визийн шаардлагаас чөлөөлөх талаар судалж үзэхийг хүслээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
ГХЯ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөл болон тус улсын виз мэдүүлэхтэй холбоотойгоор солонгосын талд өмнө удаа дараа тавьж ирсэн боловч шийдвэрлэгдээгүй дараах асуудлуудыг хөндөж тавилаа. Үүнд:

  • БНСУ-д зорчих хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг тус улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саатуулах, гар утас болон бусад эд зүйлсийг хураан авч хувийн мэдээлэлд халдах, улмаар албадан буцааж байгааг зогсоох;
  • БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэд зургаан сарын хугацаанд виз мэдүүлэх боломжгүй байгааг цуцлах;
  • Монгол Улсын иргэд БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд хариу авах хүртэлх хугацаанд өөрийн гадаад паспортыг буцаан авах боломжгүй байгаа нь иргэдийн чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байгаа тул визийн хүсэлтийг шийдвэрлэх хугацаанд гадаад паспортыг эх хувиар нь авах бус, харин гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал (Е-Mongolia)-аас олгодог гадаад паспортын лавлагааг материалд нь хавсаргах асуудлыг судалж үзэх;
  • БНСУ-ын виз мэдүүлгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, Монгол Улсын иргэдэд визийг цахимаар олгох талаар судалж үзэх;
  • Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх БНСУ-ын иргэдийг 2025 оныг дуустал 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргасан. Үүнтэй холбогдуулан харилцан адил байх зарчмын хүрээнд эхний ээлжид эмчилгээний зорилгоор БНСУ-д зорчих иргэд болон тэдний асран хамгаалагчийг 30 хүртэл хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн холбогдох албан тушаалтнуудад олгох олон удаагийн визийн олголтыг нэмэгдүүлэх асуудлыг судалж үзэх зэрэг болно.

Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжихөд хоёр улсын иргэдийн найрсаг харилцаа, иргэдийн солилцоо чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцлоод ноот бичгээр албан ёсоор хүсэлт болгож байгаа дээрх асуудлыг солонгосын тал нухацтай судлан үзэж, шийдвэр гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

зураг
 
ГХЯ

Элчин сайд Чой Жин Вон БНСУ-д зорчих, виз мэдүүлэхэд монгол иргэдэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг сайн ойлгож, үүнд анхаарч буйгаа илэрхийлээд дээрх тодорхой асуудлуудын мөрөөр судалж, монголын талтай үргэлжлүүлэн зөвшилцөж, хамтран ажиллана гэв хэмээн Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.217.12] 2025/4/24
Bitgii yawaachee yaasan hestuun be
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.243] 2025/4/24
Tegeed hahahaha yavahiin. Eh orondoo doromjluulan baij humsiin Chinese munguu olj baihiin orond sod ochij ajillasan deer baina. Haa ch dormjluulahaas hoish yamar yalgaa baisiin
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.34] 2025/4/24
3 сараар яваад харлаад байгаа хүмүүс хууль ёсоор явж байгаа хүмүүсийг ийм байдалд оруулж байгаа юмдаа.
1 | 0 Хариулах
Зочин [173.73.147.252] 2025/4/23
Хүн бүрийн өмнө мөнгөн аяга хм арай2
0 | 2 Хариулах
Зочин [202.9.40.211] 2025/4/22
Гадны элчинд ажил битгий за....монголын аавилгал дарангуйлал, социалзмыг нээх гайхалууд бх сонин биш
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.211] 2025/4/22
Монголчуудыг барь.....нутаг луу буцаа.....
1 | 0 Хариулах
💩 [66.181.190.145] 2025/4/22
tiishee yavj yaadin
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.79] 2025/4/22
Kimchi naraas ingj guigaad bh hreg bn uu horvoo delhiid solongos-‘1 aa emnelegtei yum uu hyatad tailand geed undur hugjsun ulsuud bn
4 | 0 Хариулах
kk [166.48.24.68] 2025/4/22
Bugd l ajil hiih gj yavch bgasht. Yamar saindaa ayalal visa gaar 60 honchood Mongold 7 honchood butsaad ochix leer hil deerees butsaahgui yahavdee.
0 | 1 Хариулах
Зочин [202.55.188.41] 2025/4/22
Солонгосын эмнэлгээс Хятадын эмнэлэг хамаагүй дээр болсон. Монголчуудад дотоодын үнээр үйлчилдэг тул төлбөр нь ч хямд. Солонгос эмнэлэг хүний эрүүл мэндээр бизнес хийдэг. Тэд яаж мөнгө салгах аргаа сайн мэддэг. Эрүүл эрхтнийг чинь худал өөлж, сэжиглэсээр байгаад мэс засал хийж авчхаад, чамаас мөнгө нэхнэ. Дараа нь тохуурхаж байгаа юм шиг тэр эрхтэн үсэрхийлэлгүй эрүүл байжээ гэж хуцна. Монголчууд дээр мэс заслын туршилт хийдэг юм шиг санагдсан. Миний дотны хүнийг ингэж билээ. Үнэхээр харамсалтай санагдсан.
4 | 0 Хариулах
Beeb [66.181.179.141] 2025/4/22
Виз мэдүүлгийн газрууд гэж зүгээр л иргэдийн мөнгииг шулах зорилготой яг хэнии эрх ашгийн төлөөх газар вэ
3 | 2 Хариулах
Зочин [202.126.89.118] 2025/4/22
Гуйлгачид бж юун ихиим шаарддын Наад авилга дарангуйллаа багасгаж улсаа хөгжүүл
0 | 1 Хариулах
Зочин [23.106.249.34] 2025/4/22
Солонгос бүх монголчуудад 30 хоног визгүй орох эрх өгчихөө. Хугацаа хэтрүүлсэн бол насан туршид нь Солонгос орох эрхийн хасчих тэгээд л болоо. Мэдээж 3 саярын түр ажил хийх визээ тусад нь очерлуулж байгаад өгнө л биз. мань мэт богино хугацаагаар ажлаа амжуулаад явдаг хүмүүст наад виз хүлээнэ гэдэн тун ядаргаатай
1 | 3 Хариулах
Зочин [118.235.4.82] 2025/4/22
Тэгвэл дийлэнх очоод шууд харлийшт нэн хэдэн улс төрч өвөө эмээ нарл үлдэх байх
1 | 0 Хариулах
хүн [202.9.46.201] 2025/4/22
1000 санал хүсэлт тавиад хариу байхгүй.энэ бол манай монголыг доош нь хийж байгаа хэлбэр шүүдээ
2 | 2 Хариулах
Зочин [66.181.177.108] 2025/4/22
Өөрсдөө хуультай. тэрийгээ дагах нь ойлгомжтой. Виз авах асуудал хэцүү байгаа нь визнийхээ хугацаанд зөвөөр байж байгаад хугацаандаа гардаггүй хүмүүсээс болж ийм болж байгаа. Нуух байтугай илээр харлана гэдгээ хууль ёсоор оршин суух гэж буй мэт ойлгодог дээд боловсролтой ард түмэнтэй орон. Улс дотроо хүртэл төрийн албад нь хүртэл иргэд нь хүртэл жирийн хэвийн юм ярьж буй мэт байдаг.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.132] 2025/4/22
Хүнд өвчтэй хүний визийг хурдан шуурхай гаргадаг болчихмоор юм.
5 | 0 Хариулах
Зочин [64.119.29.63] 2025/4/22
Миний эх орон ийм гуйлгачин болчих ч гэж дээ. ... Ийм зүйлийг ард иргэд хүлээх ёстой юу? Улс эх орныг удирдсан бүх кадрууд буруудах ёстой юу?
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.132] 2025/4/22
Жагсахгүй эсэргүүцлээ илэрхийлэхгүй хүлцэнгүй мунхаг эргүү чигээрээ байсаар байвал гуйлгачингаараа боолоороо байсаар дуусах болноо үхэрнүүдээ.
0 | 0 Хариулах
kk [166.48.24.68] 2025/4/22
Irged orrsdoo buruutai yamarch bolovsrol baihgui, mash haranhui teneg baihaar toglolt yavagdaad bn.
1 | 0 Хариулах