"3оосны нүхээр хорвоог харсан уул уурхай эрхлэгчидтэй би тэмцэхийг хүссэн"

“Байгаль орчны Нобель” гэгдэх Голдманы шагналын ээлжит эзнээр 81 настай Лувсандашийн Батмөнх тодорчээ. Тэрбээр тэтгэвэртээ гарснаас хойш нутаг усаа хамгаалах үйлсийг манлайлж, инженерийн тооцоолох ухаанаа ашиглан нутгийн ард олонтойгоо хамжиж, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 500 мянган га газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авхуулсан нь уул уурхайн тэлэлтээс хамгаалах хана хэрэм болов. Уул  уурхай, барилгын төслүүдэд ажиллаж залуу насаа өнгөрүүлсэн ч тэтгэвэртээ гараад төрж өссөн нутаг орныхоо төлөө ажиллах болсон түүний хүн бүрд урам зориг, итгэл өгөх сонирхолтой түүхийг хүргэж байна. 

Голдманы шагнал нь байгаль орчныг хамгаалах үйлсэд манлайлсан эрхмүүдэд олгодог дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал юм. Нэг тивээс ердөө нэг л идэвхтнийг сонгон олгодог ба Монгол Улсаас Голдманыг гурав дахь удаагаа хүртсэнээр Ази тивийн шилдгүүдийн тоонд багтаж байгаа аж.

Говийн төлөө цохилох зүрх

Өдгөө 81 насыг зооглож яваа Лувсандашийн Батмөнх малчны гэрт төрж Дорнын говийн бүлээн салхинд хацраа үнсүүлж өссөн. Тиймдээ ч Говь нутгийнхаа байгаль, түүний бүрэлдэхүүн бүхнийг алган дээрээ тавьсан мэт мэдэх нэгэн. Цахилгаан эрчим хүчний хангамжийн инженерийнхээ хувьд Л.Батмөнх уул уурхай, барилгын төслүүдэд ажиллаж, залуу халуун насаа энэ салбарт зориулсан тэрбээр засаж болшгүйгээр сүйдлүүлсэн байгаль нөхөн сэргэх боломжгүйг онолоор ч, туршлагаар ч мэднэ. Иймээс байгаль орчин, малчдын амьдралд үзүүлэх сөрөг нөлөө эрхгүй санааг нь зовоожээ, ялангуяа ашигт малтмалын салбар цэцэглэсэн сүүлийн 20 гаруй жилд.

Цохыг нь цохисон төлөвлөгөө

2015 онд Дорноговь аймгийн захиргаа төрийн тахилгат Хутаг уулын орчимд хайгуулын лиценз олгосон нь Л.Батмөнхийн халуун зүрхийг булгилуулж тэмцэхэд хүргэжээ. Тэрбээр төрөлх нутгаа хамгаалах хамгийн зөв гаргалгаа нь тусгай хамгаалалтад авах хэмээн зориг шулууджээ.

Инженерийн нарийн ухааныг нутаг усныхаа тухай мэдлэгтэй хослуулан сийлж Л.Батмөнх хэдэн сарын турш алхахдаа алхаж, давхихдаа давхисаар цөл газрыг судалсан юм. Ингэхдээ, гол горхи, уулын оргилоор шугам хийж зайлшгүй хамгаалбал зохих бүс нутгийн хилийн цэсийг зурагласан байна. Говийн унаган хүү цөлийн бүлгэмдэл хаанаа шигүү байдгийг хэн хэнээс илүү мэдэх тул тогтоосон хил хязгаар нь оргүй байгаагүй. Мөн төрийн болон академик мэдээллийн санг ашиглан тусгай хамгаалалтад авах учир шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж тавьсан билээ.

Цаашлаад тусгай хамгаалалтад авах үндэслэлээ баталгаажуулахын тулд Л.Батмөнх Үндсэн хуулиас эхлээд байгаль орчныг хамгаалах тухай, газрын тухай, соёлын өвийн тухай, ашигт малтмалын тухай гэх мэт холбогдолтой гэсэн бүхий л хуулийг судалсан юм. Түүнчлэн төрийн байгууллагуудтай арга билиг шиг нягт хамтран ажилласан нь ч түүний тэмцлийн нэг хэсэг байв. Түүний зорилго нь олборлох үйлдвэрлэл хориотой, харин уламжлалт мал аж ахуй, нүүдэлчин ахуй нээлттэй бүс нутгийг зураглах байлаа. Хөгжил дэвшил болон байгаль хамгааллыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр уялдуулахын ач холбогдлыг чухалчилсан энэхүү төслөө тэрбээр 2020 оны хавар орон нутгийн захиргаанаас эхлээд Улсын их хурлын гишүүдэд өргөн барьжээ.

Улмаар 2022 оны 4-р сард Л.Батмөнх санасандаа хүрч, нутгийн удирдлагууд 26.7 мянган га газрыг тусгай хамгаалалтад авч бүх төрлийн олборлолтыг хоригложээ. Тус бүс нутагтай ойр гурван тусгай хамгаалалттай газар байдаг ба нийлүүлж тоолбол 82 мянган га газар болох юм. Эдгээр газрыг мөн л Л.Батмөнх хөөцөлдөж байж 2019 оны 4-р сар, 2020 оны 9- р сард хамгаалалтад авхуулжээ. Эдгээр хамгаалалттай бүс нутаг дэлхийд ховордсон хулангийн сүрэг болон бусад зэрлэг амьтдын гэр болохын сацуу олон зуун жилийн түүхтэй нүүдэлчин соёлыг тэтгэж байна. Үүгээр зогсохгүй, соёлын, түүхэн, тахилгат гээд Монгол хүн бүрийн хайрлан хамгаалж явбал зохих ач холбогдолтой олон өв энд бий. Өнөөдрийн байдлаар орон нутгийн иргэдээс бүрдсэн сайн дурын байгаль хамгаалагчид тогтмол эргүүл хийж сахин хамгаалдаг аж.

"Ирээд буцах энэ хорвоод юу үлдээх вэ гэдгээ сайтар бодож, эд материал биш энгүй орчлонд тэмүүлж яваарай"

Тэрбээр "Миний бие уугуул нутаг Дорноговийнхоо үзэсгэлэнт байгалийг хамгаалахыг чин сэтгэлээсээ хүссэн. Энэ чин сэтгэлийн минь хүсэл намайг 15 жил алхахдаа алхаж, давхихдаа давхиж, гараараа газрын зураг зурж, олон зуун хүнтэй уулзаж, олон хууль тогтоомж судалж мэдэхэд хүргэсэн. Намайг дэмжсэн гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэсэн Nature Conservancy олон улсын байгууллага, уугуул суугуул нутгийнхандаа хандаж хэлэхэд үр хойч минь бидэнд талархана гэдэгт бүү эргэлзээрэй.  Тэдэндээ үлдээж чадах хамгийн том бэлэг бол амьсгалах агаар, амьдрах эрүүл орчин, бидэнд яг л энэ байгаагаараа ирсэн үзэсгэлэнт цэнхэр гариг юм. Үүнийг ойлгохгүйгээр зоосны нүхээр хорвоог харж, хууль бус хяналтгүй уул уурхай эрхлэгчид, хувийн ашиг хонжоо хайж тэдэнд хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог албан тушаалтнуудтай би тэмцэхийг хүссэн.  Эцэст нь "Орчлон уудам, би өчүүхэн" гэж Монголын нэрт яруу найрагч Р.Чойном шүлэглэсэн байдаг. Ирээд буцах энэ хорвоод юу үлдээх вэ гэдгээ сайтар бодож, эд материал биш энгүй орчлонд тэмүүлж яваарай гэж алс холын Америк орноос амжилт бүтээлийг хүсэн ерөөж байна" гэв.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
44
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ХАХА
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин. [122.201.31.249] Өчигдөр 18 цаг 0 минут
Уул уурхай замбраагаа алдсан,нэмж шинээр уурхайд газар өгөхгүй байх,20 жил хүлээж газар нутгаа хамгаалцгая!
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.34] 2025/4/24
Тусгай хамгаалалт нэрээр хамаг газраа хашиж аваад жаргаж дээ. Нүглээ наманчилж байгаа ухааны. Ээн.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/4/23
АНУ-Д БАЙДАГ ХҮН ЮМУУ, ХОРЛООД БАЙГААМ БИШҮҮ, ӨЧНӨӨН ТОМ ГАЗАР ХАЙГУУЛ ОЛБОРЛОЛТ ХИЙХИЙГ ТЭР ЧИГЭЭР НЬ ХОРИУЛСАН БАЙНА
1 | 3 Хариулах
Зочин [202.21.109.8] 2025/4/23
zailaachdeee..
1 | 1 Хариулах
Зочин [202.21.120.62] 2025/4/23
Дорноговийн Хөвсгөл суманд хаанаас, яагаад ирсэн, ямар хүмүүс амьдардагийг улс мэдэх байх, за тэр яахав гэхэд тэнд тийм тусгай хамгаалалтанд авчихаар "үзэсгэлэнт" байгаль юу билээ?
0 | 2 Хариулах
Зочин [202.21.120.62] 2025/4/23
Тэр орон нутагт нь өгөөж өндөртэй ашигт малтмалын орд байгаа бол хариуцлагатай уул уурхайд ашиглуулах нь зүйтэй шүү дээ!
2 | 1 Хариулах
Зочин [103.168.34.178] 2025/4/23
Одоо Таны төрсөн нутаг Дорноговь чинь ураны хороор өвчилж хөрс ус нь хордож хүн малгүй өвчилж бна. Улаанбадрахын мал махыг сэжиглээд авахаа байсан ч өөр сумын нэрээр нууж хааж зарж бна, удахгүй эргэн тойрных нь сумдад халдана, халдаад ч эхэлсэн.
1 | 3 Хариулах
Зочин [202.21.120.62] 2025/4/23
Жонхуугийн солиот
1 | 2 Хариулах
Зочин [103.57.94.80] 2025/4/22
200,000 доллараар эх орныхоо эдийн засагт хор учруулж, геополитикийн ашиг сонирхлыг худалдлаа даа энэ хөгшин
4 | 7 Хариулах
💩 [66.181.190.145] 2025/4/22
yavj bejindee ochij emnelegt hevtdee
3 | 1 Хариулах
Зочин [202.21.120.62] 2025/4/23
$200K-ийн шагналтайм бол аргагүй шд... Манай Жонхуугийн хэдээс хол ухаалаг өвөө байна тэгвэл
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.47] 2025/4/22
2000 оноос хойш монголын хэдэн зуун компаниуд аигт малтмал олборлож байгаа нь энэ гээд хамаг байгалиа сүйтгээд самраад бөөн нүх жалга, овоолсон шороо үлдээгээд алга болсон. Гэтэл манай айхтар "Эх орончид" огт дуугардаггүй атлаа гадаадын хөрөнгө оруулалтай компани руу л архираад дайрцгаах юм!!! Жишээ нь: "Монгол газар" гэдэг Мянганбаяр гэгчийн компани Цэнхэрийн голын хөндийг сүйтгээд тэр чигээр нь хаясан!
7 | 0 Хариулах
💩 [66.181.190.145] 2025/4/22
odoo barag urd hilee avch hayahgui bol hugjihgui bn geed hujaa shoohuuzuud dairdag bolchij
1 | 1 Хариулах
Зочин [66.181.179.213] 2025/4/22
Төр засаг нь буюу төр засаг их хуралд байгаа нөхдүүд нь тэр у у-тай чинь ахан дүүс амь амьжиргаа нь байгаа цагт ганц нэгээр барахгүй дээ
0 | 0 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.126] 2025/4/22
МОНГОЛ ХҮН БҮР ЭНЭ ХҮН ШИГ БАЙСАН Ч БОЛООСОЙ. ТЭГВЭЛ МОНГОЛ УТГААРАА ХӨГЖИНӨ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ САЙХАН МОНГОЛЫН ОНГОН ЗЭРЛЭГ БАЙГАЛЬ, ХЭЗЭЭ Ч ДАВТАГДАШГҮЙ 33 ГОВЬ, 70 САЯ МАЛ, СЭТГЭЛТЭЙ, УХААНТАЙ, БОЛОВСРОЛТОЙ, ОЮУНЛАГ ЗАЛУУЧУУД БАЙХАД МОНГОЛ СИНГАПУР ЛУГАА ХӨГЖДӨГГҮЙ ЮМ ГЭХЭД ЯМАР Ч БАЙСАН ШИНЭ ЗЕЛАНДЫН ДАЙТАЙ ХӨГЖИЛТЭЙ, АЗ ЖАРГАЛААР БЯЛХСАН ИРГЭДТЭЙ УЛС БОЛНО. УУЛ УУРХАЙГ ХҮМҮҮС ЯАГААД ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙНА ВЭ ГЭХЭЭР ТЭНД ШИНЖЛЭХ УХААН БАЙХАА БОЛЬСОН. ТЭНД ХУУЛЬ ДҮРЭМ ҮЙЛЧЛЭХЭЭ БОЛЬСОН. ТЭРИЙГ ДАГАЖ ЗӨВХӨН АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН ХЭРГҮҮД, УЛСЫН ТӨСӨВ, ТЭНДЭРИЙН ХУЛГАЙ Л ҮҮРЛЭСЭН. ИЙМ АДГИЙН ЛУЙВАРЧИН ТӨРТЭЙ БАЙГАА ЦАГТ НЭМЖ АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗ ӨГӨХИЙГ ХОРЬЖ, ХАРИУЦЛАГАГҮЙ УУЛ УУРХАЙГ БҮРМӨСӨН ҮГҮЙ ХИЙХ ЁСТОЙ. МОНГОЛЧУУД 50 ЖИЛИЙН ӨМНӨ ЭРДЭНЭТИЙГ ХОТТОЙ БОСГОСОН ЮМ ШҮҮ. ТЭГЖ ЧАДАХГҮЙ БОЛ ГАЗАР НУТГИЙГ МИНЬ ЗҮГЭЭР ТАЙВАН БАЙЛГААД АЛЬ!!! МОНГОЛЧУУД ХЭЛ СОЁЛТОЙГОО, ДАРХАН ХИЛТЭЙГЭЭ, 70 САЯ МАЛТАЙГАА БАЙХАД АЛЗАХГҮЙ ЭЭ.
5 | 0 Хариулах
Иргэн [202.126.90.197] 2025/4/22
Ухны Хулих хурандаа хахууль авч төмөр тарааж байхаар энэ хүнд ганц одон мөнгө төгрөг нэхэхгүй өгчих хоншоор алгуу???
1 | 0 Хариулах
худлаа шүүдээ [103.57.94.199] 2025/4/22
ураны талаар дуугаа хүргээрэй, сайн ба муугийн аль нь вэ гэдэг талаар судалгаатай нухацтай үндэстэй үг хэлээрэй та минь
0 | 1 Хариулах
Зочин [202.21.109.29] 2025/4/22
Мундаг юм аа. Ахад баяр хүргэе. Энэ дэлхий зөвхөн хүн төрөлхтөнд зориулагдаагүй. Сүүлийн 100 жил ан амьдтдын 70% хорогдсон. Бид хамгийн эмзэг хөрстэй хамгийн эмзэг эко системтэй газар дээр амьдарж байгаа. Гэтэл одоо бүгд мөнгө, хөгжил ярьдаг болж. Эсэргүүцээд байгаа усан нүдтэй цусан зүрхтэй хүмүүстэй бол юу ярихав... Зоосны нүхээр амьдрал нь гоожоод дуусаж байгаа хүмүүст, анх амьтан, экологи байгаль хамаагүй.
4 | 2 Хариулах
Зочин [202.9.46.132] 2025/4/22
Австралийн иргэн монголд ирээд УРАН-хор хөнөөлтэй гээд анхааруулсан ярилцлага өгөөд явсан шүү ураны олборлолтыг хүсээд байгаа мояачуудаа.
4 | 7 Хариулах
Зочин [202.21.120.62] 2025/4/23
Бэтий шаа худ Орос бот
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.124] 2025/4/22
Одоо Монголыг УРАН ы уурхай болгон хувиргасан Хүрэлсүх, Оюунэрдэнэ нарын коммунистуудыг Дэлхийн сонорт хүргэ ахаа. Ахаа одоо Таны үг Дэлхийд үнэтэй сонсогдоно, Дэлхий Таныг сонсоно, Хүрэлсүх, Оюунэрдэнэ нар цөмийн дайны түүхий эд бэлтгэгч болсоныг хүн төрөлхтөнд илчил. Дэлхий одоо юу ч мэдэхгүй байгаа шүү.
0 | 0 Хариулах
igris zail [103.212.163.11] 2025/4/22
Ahad bayar hurgey
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.76] 2025/4/22
Odoo uurt chin hededn tugrug atguulaad amiig ni hamhina heden tugrug avah gej ingej temtsdegiig humuus meddeg bolson doo
0 | 3 Хариулах
Igris [202.131.226.86] 2025/4/22
Улсын хөгжлөөс хойш татсан өвгөн гэж ойлгож болох уу.
8 | 16 Хариулах
Иргэн [59.153.112.248] 2025/4/22
яг
2 | 6 Хариулах
Зочин [103.71.101.20] 2025/4/22
Уул уурхай гэхээрээ л улсын хөгжлийн гарц байдаггүй юм миний хүү. Уул уурхай чинь бас дотроо хариуцлагатай, хариуцлагагүй, улсын хөгжлийг залах, хувь хүний ашиг сонирхлыг тэтгэх гэж хуваагдана. Юмыг наанатай цаанатай харж бай, чи бол хэт нэг талыг барьсан байна.
6 | 1 Хариулах
Зочин [202.21.120.62] 2025/4/23
Хариуцлагатай үгүйг нь тэр нам засаг нь шийдэж тэр лиценз, зөвшөөрлөө олгодог байлгүй дээ!
0 | 1 Хариулах
Зочин [66.181.182.56] 2025/4/23
Уул ус ухсанаараа хөгждөг бол хөгжихөөр их хаа сайгүй л ам болгоныг 30 жил ухлаа даа. Хөгжил гэдэг ард иргэдийг ёс зүй ухамсар хөдөлмөр бүтээлийг дагаж ирдэг бололтой шүү
1 | 0 Хариулах
Зочин [103.71.101.20] 2025/4/22
Зоосны нүхээр хорвоог харсан уул уурхай эрхлэгчид хаха дараад байгаа бололтой. Хууль бус, хариуцлагагүй уул уурхай гэж онцолж хэлээд байгааг анзаарна биз ээ.
12 | 3 Хариулах
Зочин [202.9.46.132] 2025/4/22
Харин тийм.
1 | 1 Хариулах