СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монгол Улсад сүүлийн таван жилд 124,583 осол бүртгэгдэж, 2,534 хүн амиа алдсаны 312 нь хүүхэд байна

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2025 оны эхний хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар онолын болон практик үндэслэлтэй санал, санаачилгыг дэвшүүлэн, нээлттэй хэлэлцүүллээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хуралдааныг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “НҮБ-аас 2020-2030 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил болгон зарлаж, зам тээврийн ослын улмаас нас барсан болон гэмтсэн хүний тоог 50 хувь бууруулах зорилт дэвшүүлснийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, стратеги, хөтөлбөр батлан хэрэгжүүлсэн боловч нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байгааг судалгаа, тооцоо харуулж байна.

Тухайлбал баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоог цөөрүүлэх, Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх, Улаанбаатар төдийгүй суурин газрын замын хөдөлгөөний төлөвлөлт, зохион байгуулалтад цогц шийдэл боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ хангалтгүй байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай, зам, тээврийн бүтээн байгуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хүний амь нас хохирсон зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байна.

Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер төлөвлөгөө, осол гэмтлээс сэргийлэх төлөвлөгөө, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй бусад хөтөлбөр болон авто тээвэр, авто замын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” хэмээн онцоллоо.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд зам тээврийн 124,583 осол бүртгэгдэж, 43.5 тэрбум төгрөгийн хохирол учирч, ослын улмаас 2,534 хүн нас барж, 14,905 хүн гэмтсэнээс үүний дотор 312 хүүхэд амь насаа алдаж, 3,861 хүүхэд гэмтсэн нь анхаарал хандуулах асуудлын нэг болоод байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Статистик мэдээллээс үзэхэд зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байгаа бөгөөд 2024 онд гэхэд ТЦА-наас 3,075,442 зөрчил илрүүлжээ. Үүнээс 3,068,598-д нь торгууль ногдуулж, 28,155 согтуу жолоочийг илрүүлж, 20,072 жолоочийн эрхийг хасаж, 650 хүнийг баривчилжээ.

Иймд хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд системтэй, онолын үндэслэлтэй үйл ажиллагаа явуулахгүй бол цаашид ослын тоо нэмэгдэж болзошгүй байгааг харгалзан хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаар зөвлөмж гаргалаа.

Үүнд:

  • Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын зарим хуулийн заалтыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах,
  • Аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох,
  • Урьдчилан сэргийлэх, судалгаа, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх,
  • Олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд уриалах зэрэг ажлуудыг эрчимжүүлэхээр тогтлоо гэж Зам, Тээврийн Яамнаас мэдээлэв.
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.94] 2025/4/24
Авто замын дайнтай орон...дайнтай улс оронд ч ингэж олноороо үхдэггүй. Арай олон амиар тоглож байна. Гэмгүй хүүхдүүд харамсалтай.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.188.21] 2025/4/23
Ер нь Монгол улсад төрийн бодлого байхгүйн хар гайгаар л 1990- хойш олон хүн амь үрэгдсэн!!! ТЦА- ЗТЯ- ЗХГ- ямар ч уяалдаагүй, судалгаагүй!!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.133] 2025/4/22
АНУ-д жилд 6 сая осол гардаг. Бүгдээрээ зүүн жолооны хүрдтэй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.21] 2025/4/22
Монголд 100,000 хүн тутамд жилд 21 хүн авто ослоор үхдэг бол Орост 12, Хятадад 17, Европын орнуудад 3-5, Японд 2, Солонгост 5, Америкт 12 хүн үхдэг юм байна. Манайх шиг ийм өндөр тоогоор үхдэг газар бол Африк тив л юм байна, за юу африкчуудаа
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.132] 2025/4/22
Ерээд оны үед хот цөөхөн машинтай байх үед хүүхэд насаа өнгөрөөсөн би азтай хүн юм. Машин тэрэг ихэссэн одоо үед амьдарч байгаа хүүхдүүд азгүй хүүхдүүд юм
0 | 0 Хариулах
баруун хүрдэнд буруу байхгүй !!! [66.181.176.132] 2025/4/22
угасаа 1 сая машины 45% нь баруун хүрдтэй !! ийм тэнэг юм ярихын оронд .. Соёлын хувьсал хий.. хурд хэтрүүлэл энд Маш хатуу арга хэмжээ ав.. 16.000 камер суурьлуулчихаад !!! ашиглахгүй бол авч хая. !! FRID систем ээ ашиглаачээа .. Өндөр торгууль л өөрчлөлт авчирна.. хөрш улсуудынхаа торгуульийг хар даа !! хамгын багадаа 150.000 т өөс эхэлдэг !!! дэшээ хаязгааргүй .. Согтууг 400.000 аас эхэлдэг болгосон нь 85% ийн бууралт авчирсан !!! 800 хүны амь нас аварсан !! 19.000 хүн жагсаалтнаас хасагдаж 3000 үхнэ гэдэг бол Түгшүүр зарлах хэмжээ шүүүү !! явган хүнд зориулсан Нүхэн гарцаа Хийгээээчээээ .. түгжрэл даруй 40% буурна !!!
4 | 0 Хариулах