ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1,200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг барьж, хүлээлгэн өглөө

ikon.mn
2025 оны 4 сарын 22
ikon.mn
Зураг зураг

Монгол Улс, Өмнөговь аймаг, Даланзадгад сум – “Оюу толгой” компани эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээх алсын хараатайгаар хүүхэд залуусын боловсролыг дэмжих олон төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн. Энэ хүрээнд “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сан (ГОХДС)-аар дамжуулан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурван сайхан хороололд орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан, 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогц бүтээн байгуулалтыг санхүүжүүллээ.

Гурван сайхан хороолол нь аймгийн төвөөс алслагдмал, Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсэд хамаардаг. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд гэрээсээ 4-6 км хол зорчиж цэцэрлэгтээ очдог байжээ. Тус бүсэд шинэ цэцэрлэг, сургууль баригдсанаар суурь боловсролын үйлчилгээ ойртож, хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа очих гэж хол зам туулахгүй, тав тухтай орчинд сурч, хүмүүжих нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн, 140 орчим багш, ажилтны шинэ ажлын байр орон нутагт бий болсон юм.

зураг
 

ГОХДС-ийн Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат нээлтийн үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ, “Гурван сайхан хороололд баригдсан сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт нь орон нутгийн хэрэгцээ шаардлага, Өмнөговь аймаг, сумдын хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдсан нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулж буй юм. Өнөөдөр мөн ГОХДС-ийн 10 жилийн ой тохиож байгааг онцлон хэлмээр байна. “

Оюу толгой” компани 2015 оноос хойш жил бүр 5 сая ам.доллартой тэнцэх хөрөнгө оруулалтыг Говийн оюу хөгжлийг дэмжих сангаар дамжуулан Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн, хэрэгжүүлж ирсэн. 1200 хүүхдийн 6 дугаар сургууль, 200 хүүхдийн 33 дугаар цэцэрлэг нь нийт 24.2 тэрбум төгрөгийн төсвөөр бүтээн байгуулагдсан нь Өмнөговь аймгийн төдийгүй улсын хэмжээнд орон нутаг дахь боловсролын салбарт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын нэгт зүй ёсоор орно” хэмээн онцоллоо.

“Оюу толгой” компани ирээдүй хойч хүүхэд багачууд, залуусын боловсролыг дэмжихийн төлөө орон нутгийн иргэдтэйгээ тууштай хамтран ажиллаж, бодитой хувь нэмэр оруулсаар байна.

зураг
 
зураг
 

Говийн оюу хөгжлийг дэмжих сан

“Оюу толгой” компани 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд сумтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллагыг 2015 оны 9 дүгээр сард байгуулсан. ГОХДС нь Өмнөговь аймаг болон “Оюу толгой” компанийн түншлэгч сумд болох Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад сумдын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, тэдгээрийг үр ашигтай, зүй зохистой удирдан зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

ГОХДС 2015 оноос хойш Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд 160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс зөвхөн боловсролын салбарт чиглэсэн буюу сургууль, цэцэрлэгийн барилга барих, тохижуулах, тоног төхөөрөмжөөр хангах, багш нарыг чадавхжуулах сургалт зэрэг 169 гаруй төслийг 46.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Томоохон төслүүдээс дурдвал:

  • Даланзадгад сумын 1,200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг
  • Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг
  • Даланзадгад сумын 174 хүүхдийн 25, 26 дугаар цэцэрлэг
  • “Говийн оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийн хүрээнд 2016-2024 оны хугацаанд давхардсан тоогоор 630 оюутанд нийт 1.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон.
  • Аймгийн байгалийн түүхийн музейг 100 хувь санхүүжүүлэн, барилга бүтээн байгуулалтыг хийж 2022 оны 5 дугаар сард нээсэн нь боловсрол, шинжлэх ухааны салбарт хийсэн томоохон хөрөнгө оруулалт төдийгүй аялал жуулчлалын чухал цогцолбор болсон.
  • Аймгийн хэмжээнд иргэдийн боловсролыг дэмжих зорилгоор сургалтын байгууллагын удирдлага, манлайллын менежментийг сайжруулах, бүх шатны боловсролын байгууллагын сургалтын чанарыг дээшлүүлэх хөтөлбөрийг 2024- 2028 оны хооронд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
зураг
 

ГОХДС-ийн дэлгэрэнгүй мэдээллийг тус сангийн www.goviinoyu.mn цахим хуудас болон www.facebook.com/GobiOyuDSFFacebook хуудаснаас авах боломжтой.

1,200 хүүхдийн 6 дугаар сургууль

  • Тус цогцолбор сургууль нь 19,9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдсан бөгөөд 2025 оны 3 дугаар сарын 29-нд ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Хичээлийн 4 блок барилга;
  • Сурагчдад зориулсан ширээ сандал, самбар хэрэгсэл бүхий анги, танхим;
  • Шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр тохижуулсан мэдээлэл зүй; хими, дүрслэх урлаг, технологийн кабинетууд;
  • Акустик доторлогоо, хөгжмийн хэрэгслүүдээр тоноглосон урлагийн заал;
  • Сагс, гар бөмбөг, теннисийн хэрэгсэл бүхий биеийн тамирын заал;
  • 300 хүүхдийн номын сан;
  • Нэг ээлждээ 550 хүүхдийн хоол үйлдвэрлэх хүчин чадал, тоног төхөөрөмж бүхий гал тогоо, хоолны заал;
  • Хичээл бэлтгэлийн зориулалтаар тохижуулсан багш, ажилчдын өрөө;
  • Хөл бөмбөг, сагс, гар бөмбөг, гүйлтийн зам бүхий гадна спортын талбай зэрэг орчин үеийн стандартаар тохижуулсан
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

200 хүүхдийн 33 дугаар цэцэрлэг

Нийт 4,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан тус цэцэрлэг нь 2024 оны 9 дүгээр сарын 1-д ашиглалтад орж, 8 бүлэгтэйгээр хичээллэж байна.

  • Иж бүрэн тохижилт, шаардлагатай тоглоом наадгай, AR Puzzle буюу сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан бодит болон виртуал ертөнцийг хослуулсан боловсролын тоглоом бүхий 8 бүлгийн анги танхим;
  • Тайзны акустик доторлогоо, хөгжмийн зэмсгээр тоноглогдсон урлагийн заал;
  • 200 хүүхдийн хоол үйлдвэрлэх хүчин чадал, тоног төхөөрөмжөөр бүхий гал тогоо;
  • 3 бүлэгт Шимт хөтөлбөрийн сургалтын хэрэглэгдэхүүн;
  • Багш нарын хичээл бэлтгэлд зориулсан зөөврийн компьютер зэрэг орсон юм.
  • Гадна тоглоомын талбай зэрэг сургуулийн өмнөх боловсролын орчны стандартад нийцүүлэн тохижуулжээ.
зураг
 
зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
85
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
47 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [172.226.43.220] 2025/4/24
Хэдэн их наядаар нь идсэн гэгдээд байгаа Женко нэг цэцэрлэг засчлаа гэж яригдахгүй юм.
1 | 0 Хариулах
Монгол ялна би бахархана... [66.181.189.246] 2025/4/25
Хэхэ...тэнэг байхад ёроолтой тэнэгтмээр байгаа юм. Монголын шороог хэдэн арван тэрбумаар нь зөөчихөөд аргадах ажиллагааг хийдэг. Учир нь орон нутаг эсэргүүцээд байвал уул-уурхай явдаггүй. Дэлхийн даяаар тийм. Тиймээс, уул-уурхайн компаниуд татвар төлөхөөс бултаад орон нутагт ийм мэт ажил хийж өгч иргэдийн сэтгэл санааг нь дарж байдаг юм. Төв засгийг бол авилгачидаар нь дамжуулаад гэрээ хийгээд Лондонгийн арбитраар айлгаад л дуусаа. Дэлхийн бүх уул-уурхай ийм. Гадагшаа баялаг зөөж буй улсыг дотоодын баялгаа дотооддоо шингээдэг хүмүүстэй шууд харьцуулж болдоггүй байгаа. нэг нь мөнгө гадагш нь зөөдөг, нөгөө нь мөнгөө эх орондоо шингээдэг.
0 | 1 Хариулах
jj [172.225.55.37] 2025/4/23
Ямар гоё сургууль , цэцэрлэг вэ ?
1 | 0 Хариулах
эзэн монгол [59.153.113.154] 2025/4/23
Ирээдүйгээс нь зээлээд өөрийнх нь мөнгөөр өөрсдөөр нь бариулаад "РиоТинт" барьж өглөө гэхээр баярлааад бх ч
0 | 4 Хариулах
иргэн [202.9.47.95] 2025/4/23
Оюутолгой бүх аймгийн төвүүд, УБ хотын бүх дүүргүүдэд 1 сургууль, 1 цэцэрлэг, 1 эмнэлэг барьж өгөх ёстой
0 | 3 Хариулах
unshigch [66.181.184.243] 2025/4/23
Гадны хөрөнгө оруулалттай уурхайн компани, орон нутаг 2 энэ мэтээр хамтдаа хөгжих боломж байгааг харуулаад байн л даа... хөдөө орон нутаг нь хөгжөөд байвал ядаж хотын олон асуудал ч хөнгөрнө ш дээ
3 | 0 Хариулах
Зочин [163.180.122.104] 2025/4/23
Bayarlalaa OT~! Ulsiin hiij chadahgui bg ajhluudiig ene heden olon ul;siin baiguullaga, company-d l hiih yumdaa
3 | 0 Хариулах
Zochin [202.131.225.197] 2025/4/23
OT mundag bainaa. Bayar hurgey
4 | 1 Хариулах
Зочин [202.55.188.106] 2025/4/23
аймагт жил бүр өгдөг 5 сая$ ээсээ тусдаа юм уу. эсвэл түүндээ тооцож бариулсан юм уу
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.41] 2025/4/23
Эрдэнэт шиг хот байгуулчихаад рекламдаарай. Зайл рио тинто.
2 | 6 Хариулах
Зочин [202.131.225.197] 2025/4/23
Ter chini buhel buten uls hiideg ajil. bid nar 70 jil bariad l baisan yu bolson?
2 | 1 Хариулах
Зочин [66.181.181.245] 2025/4/22
Монгол хэлтэй орос троллууд л ОТ г муулж байгаа биздээ бүгдийг нь хужаагаар нь дуудчаад л айн
7 | 1 Хариулах
Зочин [103.145.234.109] 2025/4/22
Эргүү дагзнууд гэв гэнэт агуйгаас гарч ирээд хүн гэдгээ мэдрэнгүүтээ уран хэрэггүй,нүүрсээ гараараа малтана Оюу Толгой Орано зайл нтр
4 | 1 Хариулах
Зочин [59.153.115.33] 2025/4/22
Хусамаар хуураад байна даа. Нүдээ таглуулж чихээ огтлуулж эрдэнэсээ хулгайлуулж байна шүү дээ.
2 | 5 Хариулах
💩 [66.181.190.145] 2025/4/22
Dubain 1001 shuniin ulger shuude,arabuud shig hulgaichig gar huruug ni tasdaj olni umnu tolgoig ni avahguil yum bol
1 | 4 Хариулах
Зочин [118.6.79.2] 2025/4/22
1000 Сургууль барих баялаг хулгайлаад нэг сургуулиар ам таглажээ.
6 | 7 Хариулах
Зочин [203.91.112.242] 2025/4/23
Наадхаа тэр Баярцогт, Баяр, Зоригт гуравтаа л хэлмээр байна. Сургууль цэцэрлэг барьж өгөхгүй байсан ч бас болно шүү.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.47] 2025/4/22
Би залуудаа 1983-1989 онд Өмнөговь аймагт ажиллаж байсан. Одоо аймгийн төв танигдахын аргагүй гоё хот болсон байна лээ!!
11 | 1 Хариулах
Зочин [173.232.149.211] 2025/4/22
Би ч бас Өмнөговьд хилийн цэрэгт застав дээр алба хаасан миний мэдэх тэр үеийн Даланзадгад биш болсон байна лээ.
4 | 1 Хариулах
Зочин [66.181.178.113] 2025/4/22
сайн байна, гэхдээ алдагдсан баялгийн 0.000001 хувь нь энэ гээд бод доо, монгол улс хэдхэн жилийн дараа ашгаа авч эхлэх үедээ тэр гүний уурхай нь хоосон нүх үлдсэн байх болно мэдсэн юм шиг хэлчий
7 | 11 Хариулах
💩 [66.181.190.145] 2025/4/22
tgd hujaagaar duurnedee
0 | 2 Хариулах
Зочин [173.232.149.211] 2025/4/22
Чи энд гасалж гангинаж байхаар өөрөө хөрөнгө мөнгө босгоод,лиценз юмыг нь аваад,инженер техникийн ажилтнуудаа олоод ОТ төсөлөөс илүү их үр ашигтай Монгол улсдаа ОТ төслөөс хэд дахин их орлого оруулах өөрийнхөө төслийг хөдөлгөөч….
5 | 1 Хариулах
💩 [66.181.190.145] 2025/4/22
emchid ochij tolgoigoo uzuul,tarhi hortoi havdartai yum bn
0 | 2 Хариулах
Зочин [173.232.149.211] 2025/4/22
Ингээд л бага багаар аажуухан явсаар байгаад Даланзадгад хот орчин үеийн тохилог тухлаг гоё хот болох байх оо…..
11 | 1 Хариулах
💩 [66.181.190.145] 2025/4/22
tend hot barij suitgeh hereggui baigalaaraa bsn ni deer
1 | 8 Хариулах
irgen [202.9.47.95] 2025/4/22
Manai mongoliin tom companiud dund ingeed surguuli tsetserleg unegui bariad uguh baiguullaga neg ch alga daa
1 | 1 Хариулах
Зочин [173.232.149.211] 2025/4/22
Манай улс хувийн хэвшлээ элдвээр дарамтлана томхон компаниудаа бол шулуухан л гүтгэнэ доромжилно….34 хувийг нь улсчилна нийгэмчилнэ гэж солиорно…..
4 | 2 Хариулах
Зочин [66.181.160.47] 2025/4/22
МАК компани Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дунд сургуулийн барилга барьж, иж бүрэн тоноглон хүлээлгэж өгсөн!
7 | 0 Хариулах
Хүн [66.181.191.55] 2025/4/22
овоо доо
1 | 0 Хариулах
иргэн [61.8.131.150] 2025/4/22
Баярлалаа, сайн байна. Гэхдээ энэ санхүүжилтийн 34 хувийг Монголын ЗГ ын хувьцаанаас гаргаж байгаа юу, нээлттэй мэдээлээрэй
3 | 8 Хариулах
Зочин [66.181.160.47] 2025/4/22
Энэ чинь үйлдвэрлэлийн зардал биш шүү дээ!!
3 | 0 Хариулах
💩 [66.181.190.145] 2025/4/22
Nuguu Arabin emirat shig hot barihgui baisim bhda,1 surguuli barial boloo yu
3 | 7 Хариулах
kk [166.48.24.68] 2025/4/22
yu ch yariad bgan.
1 | 0 Хариулах
Jj [202.126.89.33] 2025/4/22
Гоё цэцэрлэг, сургуультай болжээ.... тэмцэгч нэртжй жагсаалын ацнууд бол бахь байдгаараа л байгаа ямар ч нэмэргүй энэ улс оронд.
8 | 0 Хариулах
Зочин [202.55.188.119] 2025/4/22
Ene tsetserlegiin neg zaluuhan buduun bagsh ailiin hoorhon john yarij ch chadahgu huuhduudig ongorson 3 sard salhiluulj bhda pizdanuud hulgaichuud gd bsn shu. Hodoonoos orj irsen bololtoi bagsh bsn. Comment zahiral bagsh nar n harval anhaarna biz. Etseg ehchuud n bas amhaaraarai
1 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2025/4/22
ОТ ХХК-д баярлалаа
4 | 1 Хариулах
Зочин [66.181.179.213] 2025/4/22
Хөнгөхөн зальдаж хуурч тайвшруулж ашгаа цааш явуулахаа мэдэх байлгүй дээ наадуул чинь
3 | 12 Хариулах
Зочин [66.181.160.47] 2025/4/22
"Хардахын дон" гэж сэтгэл мэдрэлийн нэг өвчин байдаг юм!!
5 | 1 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/4/22
Монгол улсыг гадаадууд л хөгжүүлнэ. Монголчууд өөрсдөө бол хөдөө адуу мал дээрээ л байж байх санаатай.
5 | 1 Хариулах
Зочин [59.153.115.33] 2025/4/22
Мал дээр хүн алгаа. Робот мал малладаг болох гээд байна
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2025/4/23
Mongolchuud mal deeree ch garahgui baina shde. zugeer guzeegee ileed am ruugaa unegui hool hiilgeed l hevteh sanaatai. uvug deedes maani yadaj dain baildaan hiij bool huraaj avaad am ruugaa belen hool hiilgen hevtdeg baiv. odooniihon gazraa zaraad hevteh ee iluud uzdeg bolov
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.163] 2025/4/22
Мал бэлчих газаргүй боллоо. Уул уурхай ухаж шороо босгохоо больё. Монголыг мал, малчин хоёр л аварна.
3 | 16 Хариулах
505 [192.82.92.204] 2025/4/22
hden ond amidrad bnaa
5 | 0 Хариулах
Зочин [192.82.65.129] 2025/4/22
Saihan medee bna Oyu tolgoi kompanidaa bayrlalaa
6 | 0 Хариулах
Зочин [85.12.7.173] 2025/4/22
Хувийн компани мөнгөө гаргаад, хяналт тавиад хийлгэхээр үнэхээр гоё хийлгэх юм. Төсвийн хөрөнгөөр Төр хяналт тавиад хийлгэхээр хэцүү хэцүү бүтээн байгуулалтууд гарах юм. Андлалын хөшөө, янз бүр бүрийн хаалганууд, соёлын төв, барилгууд...
17 | 0 Хариулах
kk [166.48.24.68] 2025/4/22
Nisehd shine yarmag horoolliin urd sport ordon barisan deever ni nuraad unasan. Toriin barisan um tiil bn urd ni gesen steppe arena gyalalzaj l bn. Tosviin mongo geheer humuus oilgodoggui um bnle. Zgr chinii tsalingaasaa tolson niigmiin daatgal, tatvar 2 gheer oilgoh bailguidee.
1 | 0 Хариулах
505 [192.82.92.204] 2025/4/22
Ysn huurhn huuhduud ve, mundag2
5 | 0 Хариулах