ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Ахмад хүн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь залуусын дургүйцлийг хамгийн их хүргэдэг

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 4 сарын 26
iKon.MN
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Мэдлэгийн хотхон” НҮТББ-аас "Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо" сэдэвт судалгааны үр дүнг өчигдөр танилцуулсан юм. 

Энэхүү судалгаанд 500 гаруй ахмад настан, 500 гаруй залууг тэгш хамруулахыг зорьсон гэдгийг судлаач Г.Наранбаяр хэлж байв.

Залуу үе, ахмад үеийн хооронд нийгмийн зөрчил байгаа эсэх, ахмадуудтай холбоотой сөрөг үзэл, хандлага үүсэж байна уу зэрэг асуултад хариулт өгөх зорилгоор дээрх судалгааг хийжээ.

Тухайлбал, ахмад хүн олон нийтийн газар дараах байдлаар биеэ авч явж байгаатай таарвал аль нь таны дургүйг хүргэх вэ? гэх асуумж судалгааг авсан байна. 

Судалгаанд хамрагдсан залуусын дийлэнх нь ахмад хүмүүс архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь таагүй сэтгэгдэл төрүүлдэг хэмээн хариулжээ. 

График. Ахмад настнуудын талаарх залуусын санал

Энэ талаар "Ахмадууд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байхыг харах нь залуусын дургүйцлийг хамгийн их төрүүлдэг нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Харамсалтай нь өнөөдөр согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь манай нийгэмд түгээмэл үзэгдэл болоод байгаа. 

Түүнчлэн тэтгэвэрт гарсны дараа эрэгтэйчүүд гол төлөв хоёр жилийн хугацаанд архидан согтуурах явдал түгээмэл байна. Гэхдээ залуучууд архидалтад маш ихээр шүүмжлэлтэй хандаж байгаа нь манай ирээдүй хойч үе асуудлыг зөвөөр шүүн тунгаах болсны нэгэн илрэл.

Үүнээс гадна өөрт хамааралгүй зүйлд оролцож, аль нэг намын эрх ашгийг мухар сохроор өмгөөлөн хамгаалдаг гэх хандлага тэдний дунд түгээмэл байгаа нь үнэн гэж хариулсан" хэмээн Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо судалгааны тайланд дурджээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.35] 2023/5/2
Бидний залуу нас ийм байгаагүй гайхаж гүйцэх юм Түүнээс хөгшин залууд адилхан лсэтгэл сэтгэхүй байгаа шүү дэ насны ялгаа гэж юуг хэлдэг юм вэ адилхан л хүн алдааг хөгшин ч гаргана залууч гаргана амжилтыг ч мөн адил би бас хөгшин алдаа оноотой эмгэн харин би хүн шүү дэ
0 | 0 Хариулах
чимэддорж [124.158.65.11] 2023/4/28
ахмадууд дотор 3 ангилал байна.Гадуур архи хэтрүүлж уугаад нус шүлсээ гоожуулсан хувцас хунар муутай өвөө нар бол залуудаа боловсрол хүмүүжил олж аваагүй амьдрал бас сайнгүй явсан "хар" масс,зохих хэмжээний боловсролтой гэр бүлээс гаралтай архинд бага зэргийн сонирхолтойч гэсэн тэгсгээд амьдралаа аваад явдаг бүр доошоо орчихоогүй хэсэг,хааяа архи бага тунгаар тохируулж уудаг дунд дээд тушаалын ажил хийж муугүй амьдарч ирсэн цэмцгэр өвөө нар гэсэн ангилалд багтаадаг.Цэмцгэр өвөө нарын дутагдал юм болгоныг зааж зааварлах гээд байдаг зантай.Бүлэг, хэсэг болохооргүй цөөн тооны ахмадууд байна.Тэд маш баян эсвэл асар өндөр албан тушаал хашиж байсан,явган явдаггүй олны дунд ил гардаггүй хүмүүс юм.Тэд дээрх бүлгийнхэнтэй огт харилцдаггүй голдуу гадаадад өвлийн хүйтэнд далайн эрэг дулаан газарт амьдардаг ,зундаа нутагтаа бургас шугуйтай голын эрэг, ойн дунд цагийг өнгөрөөдөг ажээ
1 | 0 Хариулах
Баатарван [103.9.90.130] 2023/4/28
Юм 2 талтай залуучууд ирээдүйгээ харцгаа муулаад байгаа ахмадуудаасаа 7н дор новшийн амьтад болж өндийж байгаагаа мэддэг үү.
0 | 1 Хариулах
Ev khamt [192.82.91.110] 2023/4/28
..Teneglel zuneglel 2 khosolson khomkhoi bolson Akhmad nastanguud..
0 | 0 Хариулах
Ev khamt [192.82.91.110] 2023/4/28
..shal khudlaa odoogiin ene akhmad uyinkhen shal khugii. Khunii museer muu..! Khun chanargui khet ikh khuichinsag uzel nomloltoi..Medlegeer taaruu..! Teneglel neglel 2 khosolson deer n Nam namchirkhsan uzeltei.Akhmaduud oyun sanaanii khuvid khotsorogdson.buduulegduu denduu archaagui Setgelgeetei..khuchirlhiilel daranguilal ikh durtai..
0 | 0 Хариулах
Зочин [192.82.74.5] 2023/4/27
Залуу 20 настай байхад 40 насыг хөгшин гэж боддог юмаа Удалгүй чи өөрөө гялс 40 хүрнэ Тэгээд энэ нас бол залуу нас юм бна гэж ойлгож эхэлнэ Харин 60 хүрч чадвал чи 40 насыг цэл залуу гэж үзнэ Харин чи 80 хүрч чадвал 60 насыг бас залуу гэж бодно Иймд залуус минь 40-50 настай хүнийг ахмад настан гэж бодох буруу Энэ бол ид хийж бүтээх нас байдаг юм шүү Одооны хөгшчүүд чинь энэ Хулгай луйврыг залуу насандаа үзээгүй юмаа Тэгээд ийм аймшгийн шударга бус хулгай нүүрэлсэн нийгмийг үзээд сэтгэл гутралд орсон хүмүүс шүү Соц нийгэмд хулгай луйвар авилгал байгаагүй Маш эмх цэгцтэй шударга нийгэм байсан юм шүү дэ Тий нийгэмд залуу сайхан нас нь өнгөрсөн учир одоогийн хулгай нүүрэлсэн төрийг үзэхгүы уурлан бухимдаж бачуурч явдаг юмаа Ийм нийгмийг үр хүүхэддээ үлдээгээд үхнэ гэхээр маш уйтгартай сэтгэл тогтохгүй гутарч бачуурна Одоо амьдралнь маш ядуу өөрөө хийе гэхээр бие муутай төр нь ч үр хүүхэд нь ч адлаад байхаар ямар байхав дэ Залуус минь танар бидний насан дээр очноо удахгүй
1 | 0 Хариулах
Зочин [66.181.167.143] 2023/4/27
Пээ тийм хэцүү юм тохиолдоо юу? Тийм бол архи уух нь аргагүй юм бнөө. Залуус бид чинь та хэдийгээ ойлгож байна. Их л хэцүү байдаг юм байна
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.11] 2023/4/27
Заримдаа ч бүтэхгүй ахмадуудаас зөв үлгэр дууриалал олж хардаггүй шүү дээ. Юун тэднийг хүндлэн залах.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.12] 2023/4/27
1990 онд ардчилал гарч ирээд монголчууд хүн биш араатанлаг болсон
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.125] 2023/4/26
Социализмын үед архи маш ховор, тэр үед архинд хорхойсож байсан залуус одоо хөгширсөн хойноо мал болтлоо уудаг. Өсөхийн өлөн гэх юм уу даа.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.125] 2023/4/26
Социализмын үеийн хүмүүжил бол харгис хатуу диктатур л байсан. Хүүхэд зодохыг байх ёстой зүйл гэж үздэг байсан. Мод төмрөөр зодож нүдээд цустай нь хутгаж хаядаг аавууд ч байсан. Тэгж хүмүүжсэн хүүхдүүд хүний санаанд оромгүй зүйл хийнэ. Одоо улс орныг самарч, идэж ууж байгаа хүмүүс бол бүгд социализмын бүтээгдэхүүнүүд.
3 | 3 Хариулах
Зочин [192.82.71.9] 2023/4/27
Putin, Lavrov are also the product of socialism. Their total failure is now threatening us all with nuclear destruction. Socialism is a slippery slope into the abominations of communism and tyranny.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.23] 2023/4/26
Нас ахисан хүн архийг хэтрүүлэн хэрэглээд пянг даахгүй шдээ хааяа бага хэмжээгээр хэрэглэвэл эрүүл мэндээ хайрлана гэдэг хувь хүний өөрийнх нь асуудал
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.54] 2023/4/26
Нийгэм дэх харанхжй массууд маш их байна. өглөө өдөр орой Архидалт
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.8] 2023/4/26
Энэ ч бараг нийгмийг дотор нь хагалсан их муу урхагтай "судалгаа" бна даа. Нөгөө 40 гарсануудаа буудаж устга гэж уриалагсадын судалгаа юм бишүү. Түүний оронд эвтэй найртай хамтран аж төрж гаж дон, хүчирхийлэл, мансууралтай хамтран тэмцэх уриалах байж. Бодвол ЗГ ийн бичиг үсэггүйчүүл, үл мэдэхүүдийн хийсэн таамаг байхаа даа.
3 | 4 Хариулах
кк [66.181.168.8] 2023/4/27
засс чам шиг ингэж тэнэгээр хүлээж авах хүн маш цөөхөн дөө
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.249] 2023/4/26
zaluu hogchonoorni taltsuulsan sonin sudalgaa yavuuldag gazar ve ugaasaa zaluu ch bai hogchinch bai l arhi uusan hun yamar oodtoi l haragdav gej
2 | 0 Хариулах
Зочин [103.10.22.22] 2023/4/26
Энэ судалгааны үр дүнг юунд хэрхэн ашиглах гэж байна вэ? Үндэсний статистикийн хорооны тоо баримт дээр тооцоо хийхэд өнөөдрийн байдлаар Монгол улс 3457548 хүнтэй. Хөдөлмөр эрхлэх насны буюу хөдөлмөрийн хуулиар заасан насаар авч үзэхэд 2352749 хүн хөдөлмөр эрхлэх боломжтой. Үүнээс тэтгэвэр тэтгэмжийн хуулиар өндөр насны болон цэргийн тэтгэвэр авдаг нийт 396,351 хүн байгаа нь нийт хөдөлмөр эрхлэх чадамжтай хүмүүсийн 17 хувийг эзэлж байна. Эдгээр 396,351 хүний 122,116 нь буюу 30 гаруй хувь нь цалин хөлстэй ажил эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар төлж, ирээдүйн тэтгэвэр авагчдын орлогыг бүрдүүлж байна. Тэгэхээр хүн ам цөөтэй манайх шиг улс бүх нөөцөө дайчилж ажиллахаас өөр аргагүй. Харин энэ мэт судалгаа, элдэв янзын үе мүе гэж насны ангилалтай ялгаварлан гадуурхалт, хийрхлийг дэвэргэж байгаа нь утгагүй.
3 | 0 Хариулах
Зочин [202.21.103.139] 2023/4/26
Нийгмийн массыг зориуд ийм мэдээллээр тархи угааж, турхирах нь зөв үү?
2 | 0 Хариулах
кк [66.181.168.8] 2023/4/27
нэх масс этр гэчижээ өөрөө гадна нь байгаам шиг хөлдүү толгойт чинь чамд яаж нөлөөлж байна? турхирагдаад байна уу?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.151] 2023/4/26
Нус цэрээ хаядаг.
1 | 0 Хариулах
кк [66.181.168.8] 2023/4/27
үнэн хөгшин оркууд гадуур явахдаа 2 тийшээгээ нулимж нусаа нийсээр л явдаг шижгийн
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.35] 2023/4/26
буруу бишээ. гэхдээ тэнцүү байх үүднээс залуусын ямар зан төлөв ахмадуудад хамгийн их таалагддагүй вэ гэж бас асуух хэрэгтэй. хаа хаана нь асуудал бий шүү, манайхан
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.121] 2023/4/26
Архидалт бүх хар юмний шалтгаан болсон улс.Намайг алгас аяны дараагийн шатаа хийх хэрэгтэй. Нэг их уудаггүй, боловсон хэрэглэдэг гарууд л пиво их сурталчилна.Аялагч Ганхүү мэтийн.Солиорсон нийгэмдээ яаж нөлөөлөхийг тооцож мэдэхгүй.
4 | 2 Хариулах
Зочин [202.179.26.65] 2023/4/26
Америкийн Z үеийхний 20 хувь нь трансжендер болсон гэнэ. Монголд ямар байдаг бол. Дуурайх дуртай хүмүүс дээ
4 | 3 Хариулах
кк [66.181.168.8] 2023/4/27
шаагаад бай
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.249] 2023/4/26
tasartalaa uugaad hun amitantantai muudalltsaj muuhai orilood durtai gazaraa sheej baagaad nuh l baival emgen ch hamaagui buluurdeh geel gertee orj avgai huuheddee agsam tavial hund hudlaa yrij bult bult ysreel uuh goe shuu dee
0 | 0 Хариулах
Ev khamt [192.82.86.106] 2023/4/26
..Архиндаа биш Архийг ууж хэрэглэж байгаа хувь хүнээсээ л болдог..Хүнээсээ ихээхэн шалтгаалдаг..@
3 | 1 Хариулах
Ev khamt [192.82.86.106] 2023/4/26
..яг Үнэн ганц Ахмад настан ч биш..Залуу идэр үеийнхэн Архийг хэтрүүлэн ууж хэрэглэснээс болж Муухай л харагддаг. Архийг ер нь Хөгшин ч бай Залуу ч бай Хэрэглэхгүй хэтрүүлэхгүй байвал Сайн..бүүр уухгүй байвал бүүр Сайн..!
5 | 0 Хариулах
Зочин [122.201.22.63] 2023/4/26
Хэхэ Баасангаас Бямба руу шилжих шөнө дандаа л залуучууд согтуу орилж хашгирдаг шдэ. Тэр үед нь унтцан хүмүүс анзаардаггүй байх. Хөгшчүүл өдөр уугаад илүү анзаарагддаг байлгүй.
7 | 2 Хариулах
Зочин [202.9.46.85] 2023/4/26
Настай хүн намбатай байсан нь дээрээ. Бидний үеийнхэн
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.12] 2023/4/26
Харанхуй массууд архиа уугаад үхэцгээ.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.25.251] 2023/4/26
Ahmaduud zaluchuudiig yu gej uzsen sudalgaa haa bna
2 | 1 Хариулах
Зочин [103.229.120.249] 2023/4/26
sotsialist niigem zah zeeliin niigem avilgal luivriin niigem geed olon niigem yzsen humuust hundetgeltei handana shuu
2 | 2 Хариулах
Зочин [66.181.160.43] 2023/4/26
нэг л их гоё сайхан коммунизм ярьсан тэгээд ач зээ шигээ охид хүүхдүүдийг оролддог, зүгээр гудмаар зөрж байгаа хүн бүртэй хэрүүл хийдэг, хүн бүрийн юм бүрт оролцдог, үргэлж архи уудаг тэрийгээ нэг их баатарлаг үйлдэл боддог оркууд үхэж дуусаж байж л монголд гэрэл гэгээтэй цаг үе ирэх байх
8 | 2 Хариулах
Зочин [122.201.24.169] 2023/4/26
Архи, тамхийг хар тамхитай адил хуулиар хориглож борлуулсан, дамжуулсан, нуусан, хадгалсан, үйлдвэрлэсэн, зарсан, тээвэрлэсэн бүгдэд хүнд ял оногдуулвал Монгол улс хөгжил рүү 100 алхам ойртоно.
6 | 4 Хариулах
505 [192.82.92.204] 2023/4/26
america alcohol-iig huuliar horihod yu blsn tuuhiig unshaad uzku yu. balai ork ym yrihiin orond
5 | 1 Хариулах
Зочин [66.181.160.43] 2023/4/26
сая ковидын үеэр архи хориглоод, цагдаа цэргүүд нь архи хүргэгчид болоод, огт хэрэглэдэггүй хүмүүс хүртэл архины хамааралтай болсон байх. архи гэдэг бол зүгээр шилтэй шингэн тэрийг элий балайртлаа уух, зохистой хэрэглэх нь хувь хүний асуудал. тэнд төр гээч хулгайчууд оролцвол шууд утгаараа монгол томоохон гэмт бүлэглэлүүд үүсэж нам нэртэй хулгайчуудтай нийлж монголыг утгаар үгүй хийх байх. ийм юм хүсдэг хятад коммунизм шүтэгчид их байдаг болсон.
5 | 1 Хариулах
Зочин [66.181.181.12] 2023/4/26
Үлгэрийн ертөнцөд л боломжтой байх. Бодит байдал дээр шагчид нь мафийн түвшинд очтолоо томорч, чанаргүй найрка газар авдгийг Америкийн хуурай хуулийн кэйс бэлэн харуулна. Саяхан ковидын үеийн хэсэгхэн үеэр юу боллоо доо. Рецедив гэмт хэрэгтнүүд хүртэл шагийн бизнест орж, маш богино хугацаанд хөлжсөн. Архины мансуурлаас Монголчууд ангижирвал үсрэнгүй хөгжинө гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ сэтгэл хөдлөлөөр шууд хорьж, хааж, боох нь нийгэмд эргээд сөрөг нөлөөтэй.
2 | 0 Хариулах
Balbar [202.126.94.149] 2023/4/26
Настай хүмүүс үр хүүхэд, залуучуудыг учир утгагүй загнаж, би хөгшин настай хүн хэзээ мөдгүй үхэх гэж байна гээд л дээрэнгүй ханддаг байдал их муухай санагддаг
8 | 0 Хариулах