Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Нийтийн тээвэрт ахмадуудад суудал тавьж өгөх ёстой гэж залуусын 81% нь дэмжсэн санал илэрхийлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо" судалгааны үр дүнг танилцуулах уулзалт Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр боллоо. 

Энэхүү судалгаанд нийт 1,700 гаруй хүн оролцсон бөгөөд 500 залууг төлөөлөл болгон хамруулсан байна. 

Судалгааны хүрээнд дараах асуумжийг залуусаас авчээ. 

Тухайлбал, нийтийн тээвэрт ахмадуудад суудал тавьж өгөх ёстой гэж судалгаанд хамрагдсан залуусын 81 хувь нь дэмжсэн санал илэрхийлжээ. Харин ахмад хүн тул оочер дугаар харгалзахгүй үйлчлүүлэх ёстой гэдэг саналыг 32 хувь нь дэмжихгүй гэж хариулсан байна.

График. Ахмадуудын талаарх залуучуудын санал

"Дээрх асуултад хариулсан байдлаас харахад залуучууд ахмадуудын талаар эерэг бодолтой байна.

Олон нийтийн сүлжээгээр цацагддаг бичлэгүүдийн ихэнх нь ямар нэгэн зан ааш муутай, харилцааны соёлгүй ахмадууд залуустай зөрчилдөж буй баримтууд их тааралддаг.

Гэтэл ахмадуудыг хүндлэх, суудал тавьж өгөх нь зөв гэсэн бодомжуудтай залуусын дийлэнх нь санал нэгдэж байна" гэдгийг Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо судалгааны тайланд дурджээ.