УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр үдээс хойш Монголын хүүхдийн ордноос зохион байгуулж буй “Харшийн сүлд мод”-ны баярт оролцож, хүүхэд багачуудад хандан үг хэлж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв. Мөн тэрбээр энэ үеэр шилдэг хүүхдүүдэд бэлэг гардууллаа.
Харшийн сүлд модны наадмыг Монголын хүүхдийн ордноос 55 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 28-31-ний өдрүүдэд тус ордны авьяаслаг сурагчид 8 удаагийн тоглолтыг нийслэлийн хүүхдүүд багачуудад толилуулж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!