“Улаанбаатарын мөнгөн шөнө” нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүн маргааш 22.00 цагаас болно.
Энэ үеэр галын аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингисийн талбайд галын автомашин байрлуулах юм байна.
Түүнчлэн цэнгүүнд ирсэн иргэд автомашинаа Улсын драмын эрдмийн театрын урд талбай, Спортын төв ордон болон Хангарьд ордны зогсоолд үнэ төлбөргүй тавих боломжтой.
Мөн төв талбайн зургаан хэсэгт иргэдэд халуун аарц, ундаагаар үйлчлэх цэгүүдийг ажиллуулахаар болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!