Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хорих анги болон хаяг тогтоох төвд байгаа хүүхдүүдэд бэлэг гардууллаа

Ч.Болортуяа
2013 оны 12 сарын 30
iKon.MN

ШШГЕГ-ын харьяа Эмэгтэйчүүдийн хорих ангид 0-1 насны гурван хүүхэд эхийнхээ асрамжинд бойжиж байгаа бол Хүүхдийн хорих ангид 30-аад хүүхэд хүмүүжиж байна. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг тус ангиудад ажиллах үеэрээ эдгээр хүүхдэд бэлэг гардууллаа. 

Мөн Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхэд хамгаалах, хаяг тогтоох төвд түр амьдарч байгаа хүүхдүүдийг ч ялгасангүй. Тэд эцэг эхийн хайр халамж, хараа хяналт, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаар дутагдаж яваа ч сайхан сэтгэлт багш нарынхаа ачаар сурч, хүмүүжиж байгаа. 

Хууль зүйн яамны хувьд, өнгөрсөн жилээс эхлэн тус төвийн хүүхдүүдтэй хамт шинэ жилийн баярыг нь тэмдэглэж байна.