“БАРИЛГАЧИН” худалдааны төвийн нээлт боллоо
Монгол Улсын нийт хүн амын 60 орчим хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг учраас төвлөрлийг сааруулахын тулд Нийслэл хотыг зургаан дэд төвтэй, долоон дагуул, хаяа хот, тосгодтойгоор хөгжүүлэх хөгжлийн үзэл баримтлалыг гарган, амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд баруун бүс рүү олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжихээр байгаа юм.
Тухайлбал, Шинэ суурьшлын бүс яармаг орчмыг дагуул хот болгон хөгжүүлэхээр “Яармаг, Нисэх орчмын нутаг дэвсгэрийн 4,400 га талбайд 57 мянган өрхийн 223,000 хүн ам бүхий “Шинэ Яармаг” суурьшлын бүс байгуулах Ерөнхий төлөвлөгөө”-г Нийслэлээс боловсруулж байгаа аж. Мөн дагуул хотуудын нийт хүн амын төсөөллөөс харахад Майдар хотод 200 мянган хүн амтай, Аэросити хот 50 мянган хүн амтай байхаар төлөвлөөд байгаа юм.
Тиймээс Засгийн газраас барилгын материалын ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлоготойгоор ажиллаж байгаа бөгөөд бид энэхүү зорилтын хүрээнд олон улсын жишигт нийцсэн “БАРИЛГАЧИН” худалдааны төвийг ашиглалтад оруулж, 12 сарын 08-ны өдөр ийнхүү нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд Барилга Хот Байгуулалтын Яам, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Монголын барилгын үндэсний ассоциац, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын барилгачдын холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, ААН-үүд, бизнес эрхлэгчид оролцлоо.
“Барилгачин” худалдааны төв нь нээлтийн арга хэмжээндээ зориулан ТҮРЭЭСИЙН төлбөр төлөхгүйгээр өөрийн “ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ”-тэй болох гэж буй бизнес эрхлэгч ААН, хувь хүмүүсээ дэмжин дараах нөхцөлөөр урамшуулал зарласан байна.
- 50 хувь төлөлтөд 5 хувийн хөнгөлөлт
- 100 хувь төлөлтөд 15 хувийн хөнгөлөлтийг үзүүлж байна
- Мөн 0 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай компанийн хувь лизинг олгож байна.
Энэхүү худалдааны төв нь баруун бүсэд байрлаж байгаагаараа онцлог бөгөөд хотын түгжрэл, төвлөрлийг сааруулж, баруун чиглэлийн 15 аймгийн худалдан авагчдын эрэлт хэрэгцээг нэг дороос хангаж, цаг хугацааг хэмнэх бөгөөд бизнес эрхлэгч болон худалдан авагчдад дараах давуу талуудтай.
Бизнес эрхлэгч танд ирэх давуу талууд
- Бизнесийн таатай орчин
- Түрээсийн төлбөр төлөхгүй
- Баруун бүс, баруун аймгийн бүтээн байгуулалтад ойр
- Нэгдсэн зохион байгуулалттай, тав тухтай орчинтой
- Үнэ, төлбөрийн уян хатан нөхцөлтэй
- Хүссэн загвар дизайнаар талбайгаа тохижуулна
- Маркетинг, борлуулалтын нэгдсэн бодлоготой
- Агуулах, тээвэрлэлтийн нэгдсэн шуурхай үйлчилгээтэй
Худалдан авагч танд ирэх давуу талууд
- Нэг дороос бүх төрлийн барилгын материалын худалдан авалт хийх
- Материалын харьцуулалт, сонголт хийх боломж
- Барилгын материалуудыг төрлөөр нь ангилан худалдаалж байгаа тул бүтээгдэхүүн хайхад таны цагийг хэмнэнэ
- Тав тухтай орчин - Coffe shop, Зоогийн газар
- Авто машины хангалттай зогсоол
Нээлтийн арга хэмжээнээс:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!












