Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Сүхбаатар: Архаг түгжрэлийг нэг өвлийн хугацаанд бууруулах үндсэн хоёр арга зам бий...

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод Баасан гарагт их хэмжээний цас орсны улмаас 18:00 цагийн орчмоос замын хөдөлгөөн тэг зогссон. Олон цаг үргэлжилсэн энэхүү тэг зогсолтын талаар Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өөрийн твиттер хаягаараа байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Архаг түгжрэлийг нэг өвлийн хугацаанд бууруулах үндсэн хоёр арга зам бий. - Иргэд, албан тушаалтнууд бүгд сайн дураар идэвх санаачилгатай өөрийн чадах хувь нэмрээ оруулах; -Тодорхой хугацаанд машины тоог дугаарын хязгаарлалт (албадлага) зэрэг захиргааны аргаар зохицуулах" хэмээн жиргэсэн байна.

Мөн тэрбээр

  • Нийтийн тээврийн салбар дөнгөн данган аргацаасан байдалд орсон байхад бид дараа дараачийн ямар ч том арга хэмжээнүүдийг авах боломж хязгаарлагдмал болчхоод байгаа юмаа.
  • Хотын нийтийн тээврийн унхиагүй байдал, сэтгэлгүй ажилтай холбоотой. Удирдлагыг нь сольж байж өөрчлөлт оруулнаа
  • Тэрийг мэдээд байгаа учраас дараа жил энэ байдлыг засах арга хэмжээнүүдээ анхаараад ажиллаж байна. Нөхцөл байдал одоо бол унасан байгаа. Хурдан засах боломж бага гэгчлэн иргэдэд хариулт өгсөн байна. 

Түүнээс гадна дарга нар зам хааж, түгжрэл үүсгэдэг асуудлыг зогсоох талаар саналаа өнгөрсөн долоо хоногт хуулийн төсөлд албан ёсоор явуулсан гэжээ.