Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост орон сууц худалдаж авсан гадаадын иргэдийн 62 хувь нь Хятад улсын иргэд байжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Өмнөд Солонгосын засгийн газар тус улсад орон сууц худалдаж авсан гадаадын харьяат иргэдийн талаар тоо баримтыг нийтэд ил болгожээ.

2015 оны нэгдүгээр сараас энэ оны наймдугаар сарыг хүртэлх хугацаанд гадаад орнуудын иргэд тус улсад 29,792 орон сууц худалдаж авсан байна. Үүний 18,465 орон сууцыг буюу 62 хувийг Хятад улсын иргэд авчээ.

Дараа нь 5,855 орон сууц буюу 19.6 хувийг нь худалдаж авсан АНУ-ын иргэд удаалсан байна.

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост үл хөдлөх хөрөнгийн үнэ эрчимтэй нэмэгдэж байгаа нь гадаадын иргэдийн сонирхлыг татах болжээ.

2015 онд гадаадын иргэд нийт 2,979 орон сууц худалдаж авсан бол  2019 онд 3,930 болж нэмэгдсэн байна. 2020 онд үүнээс 43.5 хувиар өсжээ.

Энэ нь гадаадын харьяат иргэдийн худалдаж авсан орон сууцтай холбоотой албан ёсны анхны тоо баримт юм.

Тус улсын засгийн газар 2023 оны нэгдүгээр улирлаас эхлэн энэ тоог тогтмол гаргаж байхаар болжээ.

 

Эх сурвалж: Yonhap News