• 6 сарын 28, Мягмар
Уншиж байна ...

АНУ-аас 5-11 насны хүүхдүүдэд зориулж манай улсад нэг сая тун Файзер вакцин нийлүүлэхээр болжээ

ikon.mn
2022 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын талд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан 5-11 насны хүүхдийн вакцин нийлүүлэх хүсэлтийг энэ оны нэгдүгээр сард тавьж байсан юм.

АНУ-ын Засгийн газар, КОВАКС хөтөлбөрийн шугамаар манай улсад Файзер вакцины нэг сая тун нийлүүлэхээр болсныг Элчин сайд Майкл Клеческиг уулзалтын үеэр мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески нар уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулалт болон олон улсын нөхцөлт байдлын талаар санал солилцлоо.

зураг
 


Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар