Нярай хүүхдийг эцэг, эх нь гудамжинд хаяж авсан асуудал болон хүүхэд хамгааллаар хийсэн ажлынхаа талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийж байна.
Нийслэлийн ГБХЗХГ-ын хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө "Өчигдөр Налайх дүүрэгт болсон явдалтай холбоотойгоор манай байгууллага, Цагдаагийн байгууллагатай хамтран газар дээр нь очиж ажилласан.
Ингээд тухайн хүүхдийн эцэг, эх хүүхдээ асран хамгаалах чадваргүй, согтуурсан байдалтай байсан учраас Цагдаагийн байгууллага эцэг, эхийг нь эрүүлжүүлсэн. Одоогоор тэднээс мэдүүлэг авч, хэргийг шалгаж байгаа.
Харин манай байгууллагаас өчигдөр Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмын дагуу эрсдэлийн нөхцөл байдал, хүүхдийн хүчирхийллийн болон хүүхдийн гэр бүлийн байдлын нөхцөл байдлын үнэлгээг газар дээр нь хийсэн. Ингээд бага насны, нярай хүүхдийн эцэг эх асран хамгаалах чадваргүй байсан тул журмын дагуу хүүхдийг түр хамгаалах байранд аваад байна" гэв.
Мөн тэрбээр "Хүүхэд хөхүүл учраас угжинд дасаагүй нь санаа зовоож байна. Гэхдээ бид аль болох хүүхдийг угжаар хооллоход дасгах арга хэмжээг авч байгаа.
Эдгээр нь Цагдаагийн байгууллага болон хорооны хамтарсан хурлаар тодорхой болно” гэдгийг хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!