УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-ын даргад гаргаж буйгаа мэдэгджээ.
Тэрбээр мэдэгдэлдээ "Миний бие өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ гаргаж байна.
Мөн Хөгжлийн Банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг иргэн хүний нэгэн адил шалгуулах шаардлагыг би бүрэн дэмжиж байна.
Уг банкны асуудалтай нэр холбогдсон гишүүдийг бүрэн эрхээсээ түдгэлзэж, иргэний хувиар шалгуулан эцэслэн шийдвэрлүүлэхийг уриалж байна" гэжээ.
Түүний хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх учиртай. Хөгжлийн Банкнаас зээл авсан асуудалд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!