Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Халдвараар эмчлүүлэгчдийн тоо хоногийн дотор 6,297-оор нэмэгдэв

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн хоногт халдварын 3,088 тохиолдол шинээр илэрсэн бол эмчилгээнд орсон хүний тоо 6,297-оор өслөө.

Учир нь Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, шууд эмчилгээг эхлүүлж байгаа юм.

Тодруулбал, өчигдөр халдварын улмаас гэрийн эмчилгээнд 5,625 хүн, эмнэлэгт 672 хүн нэмж хэвтжээ.

Одоогоор нийт 50,736 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байна. Үүнээс 41,854 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 8,882 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт байгаа иргэдийн 32.2 хувийнх нь биеийн байдал хөнгөн байгаа бол 67.7 хувь нь хүндэвтэр, хүнд, маш хүнд гэсэн оноштой байгаа юм.

  • Хөнгөн – 2,862,
  • Хүндэвтэр – 5,092
  • Хүнд – 875,
  • Маш хүнд – 53 хүн эмнэлэгт байна.

Энэ нь өнгөрсөн хоногоос хөнгөн өвчтөн 301-ээр, хүндэвтэр өвчтөн 268-аар, хүнд өвчтөн 97-оор, маш хүнд өвчтөн зургаагаар тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм.

Мөн эмнэлэгт хэвтэж буй иргэдийн 1,287 нь хүүхэд бол 834 нь жирэмсэн эмэгтэй байна.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон дархлаажуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.