2021 оны Үндэсний шилдэг аппликейшнээр UBCab шалгарлаа
Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагдаж цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг WEB AWARDS 2021 наадам 12-р сарын 30-ны өдөр болж өнгөрлөө.
Энэ жилийн онцлог нь ШИЛДЭГ АППЛИКЕЙШН ХӨГЖҮҮЛЭГЧ гэсэн шинэ номинаци нэмэгдсэн бөгөөд уг номинацийн анхны ялагчаар Үндэсний аппликейшн UBCab тодорлоо.
UBCab аппликейшний хувьд 2013 онд такси үйлчилгээний хэрэглээг хялбарчлах зорилготой залуу инженерүүд хамтран санаачилж, дэлхийн гигант UBER, Grab, Didi, Yandex-ийн ашигладаг технологиудыг нэвтрүүлж бүрэн клаудад суурилсан системийг бий болгож чадсанаараа онцлогтой.
Түүнчлэн технологиос гадна бизнес хөгжүүлэлтийг тасралтгүй хийж, дуудлагын жолооч, автомашин түрээс, шуурхай хүргэлт, хоол хүргэлт, зэргээр үйл ажиллагааны цар хүрээгээ тасралтгүй тэлсээр ирсний үр дүнд 2021 оны 12 сар гэхэд Монгол орон даяар нэвтэрч, UBCab хэрэглэгчдийн тоо сүүлийн 3 жилд 1000 дахин өсөж өнөөдрийн байдлаар 350,000 хэрэглэгч 10,000 жолооч, тээврийн хэрэгслийг нэгтгээд байна.
UBCab-ийн Гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр шагнал авах үеэрээ Монгол орныг хамарсан такси үйлчилгээний төрөлжсөн үйлчилгээнүүдээс гадна бүх төрлийн хүргэлтийн хамгийн өргөн сүлжээг бий болгох зорилготой байгаагаа дурдсан юм. Мөн ирж буй 2022 онд олон нийтийн компани болно гэдгээ мэдэгдсэн нь ирэх оны сэтгэл догдлуулам үйл явдлуудын нэг байх нь гарцаагүй биз ээ.
#UBCabАпп татах: onelink.to/ubcab
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
