ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Говь-Алтай аймгийн Халиун суманд 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Хохирол учраагүй"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Говь-Алтай аймгийн Халиун сумын төвөөс зүүн урд зүгт 46 километрын зайд орших Яргайт хэмээх газарт өнөөдрийн 05:17 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Энэ тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газарт 05:24 цагт ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэжээ.

 

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг