Таван Богд Группийн охин компани Таван Богд Проперти нь 2020 оноос эхлэн “Gerlug Vista” цогцолбор хотхоны төслийг эхлүүлсэн ба I ээлжийн захиалга 100% амжилттай борлуулагдаж дууссан. Энэ удаа захиалагчдынхаа санал хүсэлтээр өрөөний зохион байгуулалтаа баяжуулан II ээлжийн 4 блок орон сууцныхаа захиалгыг авч эхэллээ.
Төслийн байршил: ХУД, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд буюу Emart худалдааны төвийн баруун урд сүндэрлэж байна.
II ээлжийн ашиглалтад орох хугацаа: 2023 оны III улирал
II ЭЭЛЖИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Захиалга авч буй хоёрдугаар ээлжийн 4 блок барилгын баруун, зүүн талд Хобби дунд сургууль, Улаанбаатар Олон Улсын дунд сургууль байрладаг тул өндөр барилгагүй, үзэгдэх орчин сайтай юм.
Баруун талын K1, K2 блокууд нь I ээлжийн зохион байгуулалттай адил байдлаар төлөвлөгдсөн. Та нар үзэлт сайн, цэлгэр харагдацтай 59.92-118.14м2 талбай бүхий 2-4 өрөө байрнаас сонголт хийх боломжтой.
Зүүн талын K7, K8 блокийн өрөөний зохион байгуулалтад 97.13м2 талбайтай 3 өрөө, 120.44м2, 123.04м2 талбайтай 4 өрөө байрнууд шинээр нэмэгдсэн.
Та Gerlug Vista төслийн II ээлжийн захиалгын талаар мэдээлэл авах бол 7272-8888 утсаар холбогдох болоод Засгийн Газрын Ордны зүүн талд байрлах Галлериа Улаанбаатар төвийн нэг давхарт байрлах борлуулалт мэдээллийн төв дээр хүрэлцэн ирж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Төслийн дижитал танилцуулга үзэх
Хотхоны 360 градусын аялал үзэх
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!