“Bloomberg TV Mongolia Awards 2021”-ийн "Шилдэг төсөл”-өөр “Мишээл групп”-ийн хэрэгжүүлж буй “Мишээл Сити” төсөл шалгарлаа.
“Шилдэг төсөл” номинац нь Бизнесийн салбарт манлайлагчдын ололт амжилт, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал зэрэг олон шалгуур үзүүлэлтээр үнэлэн гардуулдаг юм.
ШИНЭЛЭГ АРХИТЕКТУР: Францын “Аркетайп Монголиа” www.archetype-group.com ХХК тус төслийн барилгын зургийг зурж, хяналт тавин ажиллаж байна.
Нэг сая жуулчин хүлээн авах хүчин чадалтай Мишээл Сити төсөл нь эдийн засгийн хамгийн эрэлттэй бүс орчинд брэндийн их дэлгүүрийг цогцлоож байгаа нь бизнес эрхлэгчдэд олгож буй “Алтан боломж” юм.
2,200м2 талбай бүхий Kid’s World нь тоглоомын ертөнцөөр дамжуулан таны хүүхдэд бие бялдрын болон оюуны хөгжилд үнэлж баршгүй боломжийг нээнэ.
Түүх өгүүлэх хаадын хөшөөт цогцолборт Улс эх орноо удирдан манлайлсан, эх нутгаа “тэлж” байсан түүхэнд “АЛТАН” үсгээр бичигдсэн 16 хаадын гавьяаг мөнхлөн сүрт хөшөөт цогцлоож буй нь их түүхээ мөнхлөн үлдээх, гаднын жуулчдад үзүүлэх томоохон төв болох юм.
Монгол улсад анх удаа шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинжтэй гадаа зориулалтын хүрээлэн нээгдсэн нь мэргэжлийн сургалтын байгууллагуудын практик дадлага хийх орчин бүрдсэн төдийгүй монгол улсад нэн ховордсон ургамлын зүйл ангийг авч үлдэх, нутагшуулах боломжтой болсон юм.
Бизнес зэрэглэлийн орон сууцнаасаа гараад байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн рүү 400 метр урттай гүүрэн гарцаар гол, горхи, моддыг дээрээс харан эрүүл агаарт зугаалах боломжтой. Мишээл Резиденс орон сууцанд фитнесс, иога, саун, консьерж үйлчилгээ, клабхаус зэрэг бүгд багтсан.
Олон улсын стандартад нийцэх үзэсгэлэн худалдааны төв нь соёл урлагийн тоглолт, спорт арга хэмжээ, томоохон хурал цуглаан гэх мэт 2 үйл ажиллагааг нэгэн зэрэг зохион байгуулах боломжтой болно.
Walking Street нь тухайн улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой, аялал жуулчлалаар дамжуулж гаднын валютыг эдийн засагтаа оруулж, улсынхаа нийгэм, эдийн засагт хувь нэмэр оруулдаг өндөр ач холбогдолтой төв юм. Мишээл Сити төслийн хүрээнд Монголын анхны Walking Street-г 2020 оны 3-р сард ашиглалтад оруулсан юм.
M1 Эрүүл мэндийн тауэр, M2 Боловсролын тауэр, M3 Шоурүүм & Оффисын ихэрлэсэн гурван тауэр нь Монголын шилдэг компаниудыг нэгтгэсэн юм.
Хамгийн олон сонголтыг нэгтгэж чадсан Мишээл тавилгын их дэлгүүр нь 250 сая ширхэг “сонголтыг” худалдаалж байна. Та тавилгаа өөрчлөх, дахин сайжруулах бол хамгийн сүүлийн үеийн загварын тавилгуудаас сонголтоо хийн гэр, албан тасалгаандаа хүргүүлэн авах боломжтой.
Бодлоо бодитоор уриатай 1,000 гаруй брэндийг нэгтгэсэн Мишээл Барилгын Их дэлгүүр нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа барилгын дэлгүүрүүдээс хамгийн тав тухтай дэлгүүрт тооцогддог.
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ нь төрийн үйлчилгээг иргэдэд ойр байлгах “нэг цонх”-ны үйлчилгээ бөгөөд та нэг цэгээс олон төрлийн үйлчилгээ авах бүрэн боломжтой.
FB хаяг: www.facebook.com/misheelcomplex
Хаяг: Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Мишээл Сити төсөл
Утас: 7505-7788