Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

TQCSI хэрэглэгчдэдээ ISO стандартын олон улсын гэрчилгээ гардууллаа 

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 9
Сурталчилгаа

Австрали улсад төвтэй, дэлхийн 35 оронд салбартай, 530 ахлах аудиторын багтай менежментийн системийн баталгаажуулалтын аудитын байгууллага болох Ти Кюү Си Эс Ай (TQCSI) компанийн Монгол дахь оффис нээгдэн ажиллаж эхэлжээ.

Тус компани нь Австрали, Шинэ Зеланд, Ази Номхон Далайн Бүсийн хамгийн том менежментийн системийн баталгаажуулалтын аудитын байгууллага гэдгээрээ онцлог юм.

Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус компани энэ удаад

  • ISO9001:2015 Чанарын менежментийн систем
  • ISO45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн систем
  • ISO14001:2015 Байгаль орчны менежментийн системийн олон улсын стандартуудыг хэрэгжүүлж, тус компанийн баталгаажуулалтын аудитад тэнцсэн  Монголын 5 байгууллагад Олон улсын гэрчилгээ гардууллаа.

Үүнд:

-“Нэкст Групп” ХХК  болон түүний 4 салбар компани,

-“Бэст Колор Интернэшнл” ХХК /BCI ХХК/,

-“Эрдэнэт Мах маркет” ХХК

-“Алтайн зам” ХК

-“Өмнөговь Политехник Коллеж” тус тус багтжээ. 

 

“TQCSI компанийн баталгаажуулалтад тэнцэх нь байгууллагынхаа менежментийг Монголд төдийгүй Олон улсад тунхаглаж байгаа хэрэг”

Энэ удаагийн гэрчилгээ гардуулах үйл ажиллагааны үеэр “TQCSI – Mongolia” ХХК-ийн захирал Б.Оюунтөгс“TQCSI- нь  Австрали, Шинэ Зеланд, Ази Номхон Далайн Бүсийн JAS-ANZ байгууллагын итгэмжлэлтэй. Ийм байгууллагын баталгаажуулалтад тэнцэх нь үйл ажиллагааны менежмент засаглалаа Монголд төдийгүй Олон улсад тунхаглан харуулж байгаа хэрэг. Энэ нь зах зээл дээр өрсөлдөөний давуу тал олж авах , үйл ажиллагааныхаа орлого, ашгийг нэмэгдүүлэх, хэрэгцээгүй зардлаа бууруулах гэх зэргээр санхүүгийн болоод зах зээлийн үйл ажиллагаанд шууд нөлөөтэй”  гэдгийг онцоллоо.

 
 

“Эрдэнэт Мах Маркет” ХХК Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 Олон улсын стандартын гэрчилгээ гардан авлаа

“Эрдэнэт Мах Маркет ХХК” нь Орхон аймгийн Баян-Өндөр суманд малын гаралтай мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, дотоод, гадаадын зах зээлд борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг. Тус компани  Чанарын менежментийн системийн ISO 9001:2015 олон улсын стандартыг 2019 оноос үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, амжилттай хэрэгжүүлж байна.

“Эрдэнэт Мах Маркет ХХК”  нь 2021 оны 4-р улиралд TQCSI компанийн хөндлөнгийн аудитад орж тэнцэн малын гаралтай мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, хадгалах, борлуулах, түгээх чиглэлээр Олон улсын гэрчилгээгээ гардан авлаа.

 

“Нэкст Групп” ХХКомпани нь Чанар, ХЭМАБ, Байгаль орчны ISO стандартуудын Олон улсын гэрчилгээ гардан авлаа

"Нэкст групп" ХХК болон түүний салбар "Нэкст Дистрибьюшн" ХХК, "Нэкст Электроникс" ХХК, "Нэкст Логистик" ХХК, "Нэкст Сервис" гэсэн дөрвөн компани үйл ажиллагаандаа. 2020 оноос:

  • Чанарын менежментийн систем  (ISO 9001:2015)
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн систем (ISO 45001:2018)
  • Байгаль орчны  менежментийн систем (ISO 14001:2015)

стандартуудыг нэгдмэл арга зүйгээр толгой компани болон 4 салбар компанийнхаа нийт үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлж, хэрэгжүүлж, гэрчилгээжсэн байна. 

“Нэкст групп” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чулуунболд:  “Нэкст Групп нь менежментээ сайжруулах зорилгоор 2019 оноос Чанарын удирдлагын стандартыг (ISO 9001:2015) хэрэгжүүлж эхэлсэн. Энэ явцдаа компанийнхаа стратегид өөрчлөлт оруулсан юм. Бид тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нэвтрүүлж байгаатай холбогдуулан байгаль орчны стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг нэвтрүүлэх нь зүйтэй юм байна гэж шийдээд энэхүү 3 стандартыг хамтаар нь болзлыг нь хангалаа”

 

“Өмнөговь Политехник Коллеж” нь Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO45001:2018 стандартын Олон улсын гэрчилгээ гардан авлаа

Өмнөговь Политехник Коллеж нь Өмнөговь аймагт техник мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг. 2019 оноос Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн системийн ISO 45001:2018 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн, хэрэгжүүлж байна.

Тус байгууллага нь 2021 оны 4-р улиралд Олон улсын нэр хүнд бүхий TQCSI (Ти Кюү Си Эс Ай) компанийн хөндлөнгийн аудитад орж тэнцэн техник мэргэжлийн сургалтын чиглэлээр Олон улсын гэрчилгээгээ гардан авлаа.

 

“Алтайн зам ХК”- нь Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO45001:2018 стандартын Олон улсын гэрчилгээ гардан авлаа

“Алтайн зам” ХК нь Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайд чулуун нүүрс олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байна.   2020 оноос Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн систем (ISO 45001:2018) Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, хэрэгжүүлж, гэрчилгээжлээ.

“Алтайн зам” ХК-ийн төслийн удирдагч С.Баярсайхан: “Уул уурхайн салбарт  эрсдэл өндөртэй ажлын байрууд нэлээн бий. Эдгээр ажлын байрны эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг бууруулах , эрүүл аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлэх вэ? гэдэг тулгамдсан асуудал байдаг.

Иймд ISO олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь үйл ажиллагаандаа. хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, сайжруулах зүйлсээ олж харах, өмнө хүрсэн үр дүнгээ ахиулахад чухал ач холбогдолтой” гэдгийг хэлж байна.

 

“Бэст Колор Интернэшнл” ХХК нь Чанар, ХЭМАБ, Байгаль орчны ISO стандартуудын Олон улсын гэрчилгээ гардан авлаа

“Бэст Колор Интернэшнл” ХХК /BCI ХХК/ нь оффсет хэвлэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг 20 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй салбартаа тэргүүлэх компаниудын нэг юм.  2017 оноос Чанарын менежментийн систем (ISO 9001:2015), Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн систем (ISO 45001:2018), Байгаль орчны менежментийн систем (ISO 14001:2015) олон улсын стандартуудыг нэгдмэл арга зүйгээр компанийнхаа нийт үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлж, хэрэгжүүлж байна.

Тус байгууллага нь 2021 оны 4-р улиралд Олон улсын нэр хүнд бүхий TQCSI компанийн хөндлөнгийн аудитад орж тэнцэн хэвлэлийн бүтээгдэхүүний эх бэлтгэл, үйлдвэрлэл, худалдаа, хүргэлт, борлуулалтын дараах үйлчилгээний чиглэлээр Олон улсын гэрчилгээгээ гардан авлаа.

 
 
 
 
 

website: https://www.tqcsi.com/

facebook id: www.facebook.com/TQCSI.MONGOLIA

email: mongolia@tqcsi.mn

Phone: 99104800, 77173838

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.