ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Аюурсайхан: Гадаадын аж ахуйн нэгжтэй боловсруулах үйлдвэр хөгжүүлэхээр хамтран ажиллана

Т.Саран, iKon.mn
2021 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан өнөөдөр Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Эрхэмсэг хатагтай Малгожата Гошевска, дагалдан яваа төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзжээ.  

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан уулзалтын эхэнд хүндэт төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд хатагтай дэд маршалын энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, тэр дундаа хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Тэрбээр энэхүү айлчлал Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн бэхжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай М.Гошевска Монгол Улсад айлчлахыг урьсан Улсын Их Хурлын дэд даргад талархал илэрхийлээд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, манай хоёр орны улс төрийн идэвхтэй харилцааны үндсэн дээр тулгуурлан бусад салбар тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хугацаанд Өвөрхангай аймгийн “Хархорум” музейд байрлах Бэнэдикт Полакийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдтай хоёр талын уулзалт хийсэн талаар танилцуулав. Түүнчлэн Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамыг дахин нээхээр болсон нь манай хоёр орны найрсаг харилцаанд түлхэц өгөх томоохон үйл явдал болж байна гэлээ.

Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг гэдэгт хатагтай М.Гошевскатай санал нэг байгаагаа хэлэв. Тэрбээр, Монгол Улсад Элчин сайдын яамаа сэргээн нээхээр шийдвэрлэсний үр дүнд, хоёр улсын хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэх боломж улам бүр нэмэгдэж, үүний дотор геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж буйд баяртай буйгаа илэрхийлэв. Үүнд Элчин сайд ноён К.Бойко идэвх санаачилгатай ажиллаж ирснийг сайшаан тэмдэглэв.

 

Түүнчлэн хоёр улс хоорондын худалдааны эргэлт 50 орчим сая ам.доллар байгаа нь хангалтгүй үзүүлэлт гээд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааг тэнцвэржүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байна гэв. Мөн Польш Улсын Засгийн газраас монгол залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж буйд талархал илэрхийлээд хамтарсан санхүүжилттэй Засгийн газрын тэтгэлгийн тоог 40 хүртэл нэмэгдүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв.

Тэрбээр үргэлжлүүлэн ногоон хөгжлийн чиглэлээр туршлага хуримтлуулах, байгаль орчныг хамгаалах болон байгалийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар оновчтой бодлого, зохицуулалтаар хангаж ажилладаг тус улсын туршлагыг судлах, Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа уламжлав.

Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан айлчлалын бүрэлдэхүүнд Польш Улсын “КГХМ” төрийн өмчит компанийн төлөөлөл багтсан болохыг онцолж, төлөөлөгчид уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ажилласан талаар дурдав. Тэрбээр, 44 сая тонн зэсийн баяжмалын нөөцтэй “Оюу толгой” орд нь “Эрдэнэт” уурхайгаас зургаа дахин том орд газар.

“КГХМ” компанитай хоёр чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна гэв. Үүнд, гадаад улсын байгууллага, аж ахуйн нэгжтэй далд уурхайн чиглэлээр хамтран ажиллах, мөн уул уурхайн олборлолтыг дагасан боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллана гэлээ.

“Оюу толгой” орд ашиглагдаад 10 гаруй жил болж байгаа хэдий ч хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах шаардлага үүсэж байна. Монгол Улсын Засгийн газар гэрээг сайжруулахаар сүүлийн саруудад идэвхтэй ажиллаж байгаа. Учир нь Монгол Улс ногдол ашгаа авч чадахгүй байгаа байдал нь олон жил үргэлжлэх тооцоолол гарсан. Иймд энэхүү гэрээг зохих ёсоор өөрчлөх, Монгол Улсад ашигтай байлгахын тулд бид “КГХМ” төрийн өмчит компаниас зөвлөх үйлчилгээ авах, олон улсад зөвөөр ойлгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ.

Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай М.Гошевска Монгол Улсад айлчлахаас өмнө “Оюу толгой” орд ашиглалтын гэрээний талаар мэдээлэл авсан болохыг дурдаад “КГХМ” компанийн Стратеги, зохицуулалтын шинжилгээний газрын орлогч дарга Камил Ожэв, БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны дэд сайд, Улсын Ерөнхий геологич, Геологи, уул уурхай, ашигт малтмалын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Пиотр Джиаджио нар геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр танилцуулах болно гэв.

Анх 2008 онд Монгол Улсад айлчилж байсан “КГХМ” компанийн Стратеги, зохицуулалтын шинжилгээний газрын орлогч дарга Камил Ожэв Монгол Улсад тулгамдаж буй бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллана гэдэгт найдаж байна гээд уул уурхайн технологи, инженер болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх тал дээр хамтран ажиллах, туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.

БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны дэд сайд, Улсын Ерөнхий геологич, Геологи, уул уурхай, ашигт малтмалын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Пиотр Джиаджио байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах, шинэ технологийг нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Польшийн талаас БНПУ-ын Сеймийн дэд маршалын зөвлөх Мажэна Чихожэвска, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко болон албаны бусад хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Dorj Suren [5.173.139.22] 2021/11/25
Unuudur Polishd erchim hychii nyyrs mongol tugruguur 1saya 200 myanga bn Oros Ukrainaas nyyrs iim hanshaar avch bn irj bgaa nyyrs ni nil chuluu manaid erchim hychinii nyyrs 200k gd bodohoor bas edniid niilyylj bolohoor bn deerees ni polish hurdactai hugjij bn Solongos Germanuudiin yildveryyd ih bolj bn nariin nuguu jims mongolooos 10 dahin hyamd bn
0 | 0 Хариулах
asf [202.21.118.250] 2021/11/24
Pop hurgan communist bgaa gazar n hga darah heregtei ene ayursaihang Hogiin yum yarij hiij yawdag n.o.v.s.h
0 | 0 Хариулах
Зочин [124.158.67.122] 2021/11/24
АЮУРСАЙХАН АЮУЛТАЙ НӨХӨР.ЖИНХЭНЭ КОММУНИСТ
2 | 0 Хариулах
Зочин [103.26.195.135] 2021/11/24
хөрөнгөө оруулсаных нь дараа дээрэмддэг шүүдээ
0 | 0 Хариулах
Zochin [202.55.191.130] 2021/11/24
Гадныхнийг нааш ир гэж дуудаж оруулж ирчихээд хөрөнгө оруулсныг нь дараа бөөндөө пойлдоод байхад ямар тэнэг нь одоо наашаа зүглэх вэ дээ. Дэлхий ямар монголоор дутах биш.
2 | 0 Хариулах
РАВДАН [66.181.161.13] 2021/11/24
ЯАСАН САЙХАН НҮД ДҮҮРЭН БАМБАЛЗСАН АВГАЙ ВЭ!
0 | 1 Хариулах
Зочин [64.119.26.195] 2021/11/24
Ноль
0 | 0 Хариулах
Zochin [203.91.115.56] 2021/11/24
<3 A
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.161.13] 2021/11/23
МИНИЙ ПРОГНОЗ ЗӨВ БАЙГААЗ!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.179] 2021/11/23
Польшууд манай УУ-н салбарыг сонирхох болов уу! Хэцүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.85.15] 2021/11/23
Яриадл суугаад л байдаг л нэг хүн. Дээ энэ хүн.кккккк
1 | 0 Хариулах
Bayar [150.129.140.69] 2021/11/23
Muu commujist
1 | 1 Хариулах
Зочин [202.126.88.211] 2021/11/23
Пооп [хориотой үг] шүү.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.228] 2021/11/23
Польш Унгар хоёр ЕХ-д нэгдэхгүй элсэхгүй байх нь маш зөв шүү. ЕХ-д элсвэл ЕХ-ноос польш унгар хоёрыг хууль бус дүрвэгсдийг хүлээн авахыг шаардаж, хэрэв авахгүй бол эдийн засгаар дарамтлах болно. Польш унгар хоёр улс үндэстнийхээ ирээдүйн оршин тогтнолыг бодож байгаа бол ЕХ-нд хэзээ ч элсэж болохгүй. ЕХ бол зүгээр мөнгө санхүүгийн эзэдийн тоглоомын байгууллага юм.
0 | 2 Хариулах
Наранбаатар [66.181.188.156] 2021/11/23
Юу яриад байгаан бэ??? Элсээд олон жил болж байгаа...
2 | 1 Хариулах
Зочин [202.9.46.228] 2021/11/23
Өчигдөр телевизээр ЕХ-д элсээгүй гэж гарч байсан.
0 | 1 Хариулах
Иргэн [202.126.88.201] 2021/11/23
Польш, Унгар улс нь ЕХ-ы гишүүн улсууд. Тэгээд ч маниус мэтийн монголчуудаар гадаад дотоод бодлогоо заалгаад байх улс биш, монголчууд бид хоорондоо эв найртай байж хөгжиж дэвшихээ хичээвэл таарна.
2 | 1 Хариулах