ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээлж байна

ikon.mn
2021 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн үед эзэн холбогдогч нь тодорхойгүй, хууль бус виз зуучлагчид БНСУ-ын Засгийн газрын албан ёсны визний цахим хуудас www.visa.go.kr-ыг хууль бусаар хуулбарласан хуурамч цахим хуудас www.visa-korea.kr-аар дамжуулан хуурамч виз олгож байна.

Уг этгээдүүд нь БНСУ-д зорчих хүсэлтэй Монгол иргэдэд виз гаргаж өгнө гэж хууран мэхэлж хувийн мэдээллийг нь авч, дээрх хуурамч цахим хуудсаар визний мэдээлэл болон цахим виз олгосон тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж өгч, мөнгө авч байна гэсэн мэдээлэл байна.

Иймд дээрх байдлаар залилан мэхэлж байгаа хууль бус "виз зуучлагч"-аас болж Монгол иргэд эд мөнгөний хохирол амсахгүй байхыг хүсэж байна.

Түүнчлэн визтэй холбоотой Солонгосын хуулийг зөрчсөнөөс үүдэн цаашид Солонгос руу зорчих виз олголтод сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргахгүй байхыг хүсье гэж БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

БНСУ-ын визний албан ёсны цахим хуудас:

 

Хуурамч цахим хуудас:

 

Хуурамчаар виз олгосон тодорхойлолтын хуулбар:

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Eegii [175.207.208.23] 2021/11/25
Mongolchuudaas adgiin muu bodol ni l tvrvvlj orj ireh ymaa hvnii nutagt bgaa hvmvvsee demjeed tuslahiin hoorond mongobtog luiwardssn ger bvl salgasan odoo huuramts viz ntr gehshig ene l dutaj genedee boliosoidoo ene hvmvvs
0 | 0 Хариулах
Zas [66.181.161.37] 2021/11/23
Muu muuhai buhniig sain surch bgaa ard tumen dee
0 | 1 Хариулах
Зочин [202.9.47.34] 2021/11/23
Цагтаа 90-ээд онд Чойрогийн Дүгэрээ гэдэг шоронгийн хулгайч Солонгосын визийг зураад гаргачихдаг л байсан гэж байгаа.
0 | 1 Хариулах
Mgl [106.102.128.184] 2021/11/23
Yag unen garsan humuus bdagiin bnlee.Uuruuch helj bsanshd uchnuun hunii amidrald sain shan zuil hiij ugsun gej kkkk
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.49] 2021/11/23
Тэр үед одоонийх шиг гарын хээ нүдний өнгө нтр авдаг байсан биш үхсэндээ бахархаад байгаа юм
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.25] 2021/11/24
Яг виз хийж харагдаарай
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.97] 2021/11/23
ХЯТАДУУДААС Ч ГАРАХҮЙ БАЛИАР САНААГ ҮМХИЙ МОНГОЛЧУУД Л ГАРГАДАГ. ТЭР АЯАРАА НАЙЗ НӨХДӨӨ БИТГИЙ ХЭЛ УЛС ОРНОО, БУСАД ОРНЫ ЭСЯ-ЫГ ХҮРТЭЛ ХУУРАН МЭХЭЛДЭГ АДГИЙН АРД ТҮМЭН.
6 | 2 Хариулах
Зочин [202.9.46.233] 2021/11/24
Are you Chinese?
0 | 0 Хариулах
job [202.126.89.228] 2021/11/23
хөлжидгүй рөгжидгүй иоэнголчууд хүн газар төсөв тэндео хулгайлснаараа брл дэлхийн хамгийн бхян хөгжилтэй улс болох байлаа даанч тэгдэггүй улам ялуу хөрөнхуй брлж бн
1 | 4 Хариулах