Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ онд Улаанбаатар хот орчмын бүс нутагт 1-4 магнитудын хүчтэй нийт 754 газар хөдлөлт болсон"

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

­­­Энэ оны эхний  есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад ямар байгаа талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах  газрын дарга  Р.Отгонжаргал, Тээврийн цагдаагийн албаны Замын  цагдаагийн газрын дарга С.Жавхлантбаатар нар мэдээлэл өгөв.

Цагдаагийн байгууллагад нийт 17,360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 11,132  буюу 64.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд 2,115 хэрэг буюу 10.9 хувиар, нийслэлийн хэмжээнд 1,218  хэрэг буюу 9.9 хувиар тус тус буурчээ.

2021 оны эхний есөн сард Тээврийн цагдаагийн алба 44,652 дуудлага мэдээлэл хүлээн авснаас эд материалын хохиролтой 10,853 осол, хэрэг бүртгэгдэж 1,020 хүн гэмтсэн байна. Нийт 573 явган зорчигч зам тээврийн осол, хэрэгт өртөж, хэргийн улмаас 55 хүн нас баржээ. Эд материалын хохиролтой осол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.4 хувиар, ослын улмаас гэмтсэн хүний тоо 20.9 хувиар буурсан байна. 

Таван газар хөдлөлтийн улмаас орон сууцны таван байр, ерөнхий боловсролын нэг сургууль, зургаан цэцэрлэгийн барилга байгууламжийн хана, гадна хийц бүтээцэд цууралт өгсөн

Нийслэлийн  Онцгой байдлын  газрын дарга Л.Дашням "2021 оны эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1,106, аврах ажиллагааны 159 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэсэн. Улмаар гал түймэр, гамшиг ослоос 795 иргэний амийг аварч, 46.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллалаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлагын тоо 21.1 хувиар буурсан.

2021 онд Улаанбаатар хот орчмын бүс нутагт 1-4 магнитудын хүчтэй нийт 754 газар хөдлөлт болсон бөгөөд үүнээс Хөвсгөл, Сэлэнгэ, Говьсүмбэр, Төв аймагт болсон томоохон таван газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлд 3-5 баллаар мэдрэгдсэн. Дээрх таван газар хөдлөлтийн улмаас орон сууцны таван байр, ерөнхий боловсролын нэг сургууль, зургаан цэцэрлэгийн барилга байгууламжийн хана, гадна хийц бүтээцэд цууралт өгснийг мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажилласан" гэв.