Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Түрээсийн орон сууцны гэрээ байгуулсан иргэд байрны үнийг анхныхаар нь байлгах шаардлагыг Засгийн газарт хүргүүлэв

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн орон сууцны корпорац /ТОСК/-тай түрээсийн орон сууцын гэрээ байгуулсан "Хангай", "Буянт-Ухаа-2" хотхоны оршин суугчид орон сууцны метр квадратын үнийг анхны үнээр нь байлгах тухай шаардлагыг Ерөнхий сайд, Засгийн газарт хүргүүлж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Оршин суугчдын төлөөлөл “2016 онд бид зорилтот бүлгийн шалтгаанаар тэнцэж, түрээсийн орон сууцанд орсон. Таван жилийн түрээслэх гэрээтэй явж байгаад 30%-ийн урьдчилгааг гаргаж цаашид өмчилнө гэсэн аман болон бичгэн хэлэлцээр хийж орсон байдаг.

Гэтэл 2019 онд НОСК байгуулагдаад Түрээсийн орон сууцыг өмчлөх захирамж гарснаас хойш бидэнд гэнэт 1,800,080 төгрөг гэх метр квадратын үнийг тулгасан.

Бидний анх байгуулсан гэрээний ард бичсэн үнийг нь метр квадратад хуваахаар 1,200,080 төгрөг юм. Анхнаасаа хямд өртөгтэй түрээсийн орон сууцаар хангана гэж хэлсэн Засгийн газрын хөтөлбөр шүү дээ. 

Бид өнгөрсөн тавдугаар сараас хойш асуудлаа ярьж явсан. Тухайн үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн захирамжаар Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан ч олигтой үр дүнд хүрэхгүй өнөөдрийг хүрч байгаа тул бид ингэж дуугарахаас өөр арга байсангүй. 

Учир нь оршин суугчдын таван жилийн түрээсийн гэрээ дуусаж байгаа учир бидний найдвар тасарч байна. Иймд бид Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газарт шаардлага хүргүүлж байна.

Шаардлагын тухайд:

  1. Орон сууцны метр квадратын үнийг анхны үнээр нь байлгах
  2. Иргэдийн төлсөн түрээсийг урьдчилгаандаа суутгах 
  3. Таван жилийн хугацаатай түрээслээч гэсэн утгатай. 

"Хангай" хотхоны 221, "Буянт-Ухаа-2" хотхоны 564 буюу нийт 800 өрхийн асуудал яригдаж байна” гэв.

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn