Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй өдрүүдэд вакцины II тунд хамрагдах товтой иргэд долдугаар сарын 14-нд хийлгэнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дархлаажуулалтын цэгүүд долдугаар сарын 11-13-нд ажиллахгүй болохыг өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тухайн өдрүүдэд вакцины хоёрдугаар тунг хийлгэх товтой иргэд долдугаар сарын 14-ний өдөр вакцинд хамрагдах хуваарьтайг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 5,888 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунг хийлгэжээ.

Өссөн дүнгээр улсын хэмжээнд одоогоор коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 2,1000,918 хүн хамрагдаад байна. Үүнээс 1,787,254 хүн хоёрдугаар тунг хийлгээд байгаа юм.

Өөрөөр хэлбэл, манай улсын хүн амын 55 хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагджээ.

 

Дархлаажуулалтын явц нас бүлгээр:

 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/406739570624506