VOO – Нэг жилийн ойн ээлжит ГЭНЭТИЙН БЭЛЭГ
VOO - нэг жилийн ойн хүрээнд барьж буй ээлжит нэгэн гэнэтийн бэлгээ задаллаа.
Өнөөдрөөс эхлэн ухаалаг зурагттай хүн бүр VOO-г ямар ч нэмэлт төхөөрөмжгүйгээр зурагтнаасаа шууд ашиглах боломжтой боллоо.
Та өөрийн ашигладаг Android TV OS үйлдлийн системтэй ухаалаг зурагтдаа VOO апликейшныг татаж суулгаад хүссэн багцаа сонгон ТВ-ийн шилдэг сувгууд, кино, контентуудыг хязгааргүй үзээрэй. Тун удахгүй Tizen үйлдлийн системтэй ухаалаг зурагт дээр энэхүү боломж нээгдэнэ.
Түүнчлэн гадаад улс оронд ажиллаж, амьдарч, сурч боловсорч байгаа хэрэглэгчид ухаалаг зурагтдаа VOO апликейшнаа татаад, Урьдчилсан төлбөрт Basic HD болон Standard HD багцуудас сонгон, Монгол кино, контент, шилдэг телевизийн сувгуудыг шууд хүлээн авч үзэх боломжтой. Танд ямар ч шинэ төхөөрөмж худалдан авах, үйлчилгээний ажилтанд хандан гэрээ байгуулах шаардлага гарахгүй.
Хамгийн гоё нь, хэрэв та энэхүү үйлчилгээг авах эсэхээ хараахан шийдэж чадахгүй байгаа бол таны сонголтыг хялбаршуулах мэргэн санал бидэнд бий. Та ухаалаг зурагтдаа VOO апликейшныг татаж бүртгүүлээд FREE HD багцыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ашиглаж, үйлчилгээг туршиж үзээд сонголтоо хийх боломжтой. Туршилт тань амжилттай болж, VOO үйлчилгээ танд таалагдвал багцаа ахиулаад Монголын болон гадаадын телевизийн шилдэг сувгууд, кино, контентуудыг хязгааргүй үзэх аялалдаа гараарай.
Нэг төлөөд, хязгааргүй үз VOO
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
