2021.03.07: Шинээр 67 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 67 хүнээс коронавирусийн халдвар илэрснийг ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.
Халдварын шинэ тохиолдлуудын 51 хүнд нэг дэх удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн бол 11 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна.
Өнөөдөр 67 шинэ тохиолдол бүртгэгдсэний
- 63 нь Улаанбаатар
- 4 нь Төв аймагт хамаарч байна.
Архангайн хувьд Улаанбаатарын бүртгэлд орсон. Улаанбаатараас очсон хүнийг буцааж авчирсан бөгөөд Архангайд очоод уулзсан 26 хүнийг нь тэнд тусгаарласан байгаа аж.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

