Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

2021.03.06: Сүүлийн 24 цагт шинээр илэрсэн найман тохиолдлын нэгийнх нь халдварын эх уурхайг тодорхойлж байна

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/946568472816934

ХӨСҮТ-ийн Халдварын тархвар, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт 24,803 шинжилгээ хийгдсэнээс найман тохиолдол батлагдлаа.

Тодруулбал, дээрх тохиолдлын гурав нь гадаадаас ирсэн иргэдээс буюу зөөвөрлөгдсөн, тав нь Улаанбаатар хотод илэрсэн.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн таван тохиолдлыг байршлаар нь харвал:

  • СХД-1
  • БГД-2
  • ХУД-1
  • СБД-1

Мөн Улаанбаатар хотод бүртгэгдсэн таван хүний дөрөв нь ойрын хавьтлаас, нэг нь шинэ халдварын эх уурхай юм. Сүхбаатар дүүргийн 27 дугаар хороонд эх уурхай судлагдаж байна. Тухайн хүн банканд ажилладаг" гэв. 

Одоогийн байдлаар эмчилгээ хийж байгаа гурван эмнэлэгт нийт 665 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тухайлбал,

  • Хөнгөн- 595
  • Хүндэвтэр- 63
  • Хүнд- 4
  • Маш хүнд -3 байгаа аж. 

Өнөөдөр найман тохиолдол болж буурсан шалтгааны тухайд тэрбээр "Салбар лабораториуд дээр урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг шинжилгээнүүд ордог. Эдгээр лабораториудын шинжилгээний тоо өнөөдөр ихэнх хувийг эзэлсэн. Харин ойрын хавьтлуудын шинжилгээ хоёр лабораторид хийгддэг. Өөрөөр хэлбэл, тусгаарлалтад байгаа хүмүүсийн шинжилгээ хийх өдрүүд өөр тул өнөөдрийн шинжилгээний тоонд бага хувь эзэлж, нийт тохиолдлын тоо найм гарахад нөлөөлсөн” хэмээв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.