Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

2021.02.22: 55 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 2,693 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газраас "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний явцын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.02.22/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/737178347187451

Өчигдөр улсын хэмжээнд 36,903 хүний сорьцод шинжилгээ хийхэд 55 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 24 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд илэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 2,693 боллоо. Өчигдөр 42 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 1,933 болж, нийт тохиолдлын 71.8 хувь нь эдгэрчээ.

Өнөөдрийн байдлаар нийтдээ 745 хүн эмчилгээнд байна. Үүнээс биеийн байдал,

  • Маш хүнд-2
  • Хүнд-6
  • Хүндэвтэр-80
  • Хөнгөн-635 хүн байгаа юм.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.