ШЕЗ-өөс Улсын дээд шүүхийн шүүгчид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогтыг нэр дэвшүүлсэн.
Байнгын хорооны гишүүд түүнийг дэмжиж, УИХ-ын чуулганд нэр дэвшигчийг танилцуулсан юм.
Ингэснээр Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилох Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ.
Боловсрол:
Ц.Цогт нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой.
- 1983-1993 онд Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль,
- 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр,
- 2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн.
- 2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
- 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,
- 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслахаар,
- 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр,
- 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр,
- 2013 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!