ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэгчидтэй гэрээ хэлцэл хийж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар айл өрх, зарим аж ахуйн нэгжийн ус, дулаан, цахилгааны төлбөрийг тэглэж, төр хариуцахаар шийдвэрлэлээ. 

Уг шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсны дараагаар сэтгүүлчдийн асуултад холбогдох албаныхан хариулт өгч байна. Энэ үеэр вакцин авах асуудал ямар шатанд байгаа тодруулахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Ерөнхий сайдын захирамжаар гарсан ажлын хэсэг эрчимтэй ажиллаж байна. Гурван чиглэлээр ажиллаж байна. 

Нэгдүгээрт, олон улсын байгууллагуудтай харилцаж байгаа. Үүний нэг нь COVAX хөтөлбөр, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг банк, санхүүгийн байгууллагуудтай гэрээ хэлцэл хийж байна. 

Хоёрдугаарт, улс орнуудтай вакцины чиглэлээр хамтран ажиллаж байна. 

Гуравдугаарт, вакцин бүтээгчидтэй холбогдож, гэрээ хэлцэл хийж байгаа. Одоогоор вакцин илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. 

Бид вакцинжуулах эрэмбэлэн ангилалтыг хийсэн. Тухайлбал, эхний ээлжид эмч, эмнэлгийн ажилтнууд, архаг хууч өвчтэй хүмүүс, онцгой, хил гааль, цагдаа зэрэг цар тахалтай нүүр тулан ажиллаж буй алба хаагчид, 55-аас дээш насныхныг дархлаажуулна. Түүнчлэн эдийн засгийн суурь салбарын ажилтнуудыг дархлаажуулах юм. Гэрээ хэлцэл ид хийгдэж байгаа. Эцэслэгдсэний дараа та бүхэнд мэдээлнэ" гэлээ. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2020, 2021 оны Улсын төсөвт вакцин авахад зориулан 51 тэрбум төгрөг тусгасан. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд эрсдэлийн сан бий. 

Ажлын хэсгийнхэн вакциныг яаж хурдан хугацаанд Монголд оруулж ирэх арга замыг сонгож байгаа. Энэ хүрээнд COVAX хөтөлбөрийн санаачлагчдын нэгээс санхүүжилт авахаар ажиллаж байна. COVAX хөтөлбөрийн хүрээнд улс орнууд вакциныг худалдан авна. Үүнд манай улс оролцвол вакцин авах хугацаа наашлах боломжтой" хэмээв.

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [124.158.88.8] 2020/12/14
энэ одоо эмч болцийм уу? вакцин гээд л чичрээд бх юм
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.134] 2020/12/14
Nen yaduu buurai oron gsen angilald manai uls orj bgaad vactsinii hutulburt hamragdj bga gj oilgood bhii tegeh hreg bsan yum uu
1 | 0 Хариулах
Зочин [64.119.21.231] 2020/12/14
АНГЛИ УЛС ГАДААДЫН ЖУУЛЧИДАА АВААД ЭХЭЛСЭН ЮМ БН.ИРЭХЭД НЬ ВАКЦИН ХИЙЖ ӨГДӨГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ЮМ БН.МИАТ 3 ХАН САЯ ИРГЭДЭЭ АВААЧИЖ ВАКЦИНД ХАМРУУЛА
0 | 1 Хариулах
Тариулаад эхэлж байна [103.212.118.155] 2020/12/13
Зарим улс тариулаад эхэлжээ:их британи, орос, хятад 1 сая хүнээ хамруулсан. Европын зарим улс 1 дүгээр сарын 5-аас гэж байна
1 | 0 Хариулах
Зочин [64.119.19.185] 2020/12/13
Вакцинаас емне эмчлэх эм аваач ээ. Оросууд гэртээ эмээ уугаад 7 хоногийн дотор эдгэж байна.
1 | 3 Хариулах
Зочин [202.70.46.20] 2020/12/13
45 хоногийн дараа антител үүснэ гэсэн боловч зарим хүнд 10%, заримд нь 30%, заримд нь 70% хувьтай үүссэн боловч хэд хоногийн дараа буурсан, мөн огт үүсээгүй хүмүүс ч гэсэн байна. Тун баталгаагүй вакцин.
0 | 3 Хариулах
Зочин [64.119.19.185] 2020/12/13
Вакцин биш евчнийг эдгээх эм гээд байх юм.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.76] 2020/12/15
virus bacteria ch yalgahgui yumnuhd comment bicheed amniihaa zorgoor burah
0 | 0 Хариулах
Зочин [188.170.72.84] 2020/12/13
Bidend vaccine ogloo yu? Ug ni vaccine-iig 5 jil turshij gargadag. Biden deer zuer turshchihval yah yum?
1 | 2 Хариулах
Зочин [192.82.72.154] 2020/12/13
Орос вакцин авая 2 жилийн дархлаа тогтдог гэсэн.Пфайзерийн вакцин ердөө 4-5 сар л үйлчилдэг гэсэн шүү.Тэгээд ч урьд нь байгаагүй шинэ төрлийн вакцин.Улсаараа туршилтын туулай болж бөөн хорт хавдар болох ч юм билүү.Хэн мэдлээ
6 | 3 Хариулах
Зочин [64.119.19.185] 2020/12/13
Пфайзерийн вакзинаас 6 хvн нас барсан гээ биз дээ?
0 | 0 Хариулах
dunduur buu orj ir [193.27.14.133] 2020/12/13
Sangiin said meddeg huneer ni naad ajlaa hiilguul, dunduur bitgii orj ireed bai, tand yamarch mungu unahgui
4 | 0 Хариулах
Зочин [150.129.142.84] 2020/12/13
Khurelbaatar said uuln mash sain tolgoitoi hun shu de.
2 | 3 Хариулах
Xotgor xylgaich ax nar [202.179.26.46] 2020/12/13
Xylgailaxdaa
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.140] 2020/12/14
Xaxa jinhene manguu
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.213] 2020/12/13
Төр засагтаа маш их баярлалаа. Хүнд хэцүү цаг үед үүнээс илүү тус дэм гэж юу байхав дээ. Бид ямар баян улс биш дээ. Хүрэлсүх Хүрэлбаатар нар сайн байна. Зоригтой ажиллаарай. Амжилт хүсье. Тэртээ 1960 70-аад онд Цэдэнбал дарга маш ухаалаг шийдвэр гаргаж Эрдэнэтийг байгуулжээ.
9 | 2 Хариулах
Zochin [202.126.90.130] 2020/12/13
Oros avahgui mongolchuud shig arhind duryai ulsad heteggui
0 | 0 Хариулах
Zochin [202.126.90.130] 2020/12/13
97 jagsaj baij vaccien avna uildverees shuud dairch av
0 | 1 Хариулах
Зочин [202.179.27.21] 2020/12/13
ХЯТАД ВАКЦИН ХИЙЛГЭХГҮЙ ШҮҮ 2 ХҮҮРЭЭ-ЛЭЭ. ТЭР БАТАЛГААТАЙ БАРУУНЫ ОРНЫ ВАКЦИН Л ХИЙЛГЭНЭ. ХЯТАДЫГ ХИЙХЭЭР БОЛБОЛ ӨӨРСДӨӨ ХЯТАДУУДААРАА ТАРИУЛААД СУУХЫГ ЧИНЬ ХАРНА. ЧАДАХГҮЙ Л ДЭЭ.
4 | 4 Хариулах
Зочин [203.91.115.56] 2020/12/13
Жаахан шизотой байдлаар сэтгэгдэлээ илэрхийлдэг баагий юу аайн.
3 | 3 Хариулах
Зочин [202.179.27.21] 2020/12/13
Хятадын эрлийзээ өөртөө тэр хятад вакцинаа тариулаад гажигтай болоорой.
3 | 3 Хариулах
Зочин [103.26.195.125] 2020/12/13
Tsuuhun hun amtai aild iluu davuu chanar bnaa bna. Tsuuhun hund iluuchleh bolomj bga shu uildverlegch ornuudad
0 | 1 Хариулах
зочин [103.212.118.177] 2020/12/13
18 сая доллар юм уу
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.160] 2020/12/13
[хориотой үг] nar 9 saraas naash vaktsinii heluu harahguishd
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.213] 2020/12/13
ха ха Монгол бүү хэо мөнгөө бүрэн төлсөн баян улсууд ирэх намар гэхэд хүн амаа вакцтнжуулна гэж байна. Тэр хүртэл вакцтн очер ихтэй байна. Харин монгол улс ирэх жилдээ амжиж эхэлбэл амжилт гэсэн үг ойлгосон уу ҮХЭР ээ
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.86] 2020/12/13
Та хоёр чинь хоёулаа хятад байж монголоор коммент бичих юун дуртайн кккк
0 | 1 Хариулах
Зочин [192.119.160.149] 2020/12/13
Хөнгөлөлттэй эмээ л авмаар байна. Наадах чинь сонин биш !
3 | 1 Хариулах