ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирус илрүүлэх түргэвчилсэн болон PCR шинжилгээний сорил авах цэгийг 7-гоор нэмэгдүүлж 18 болгожээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж Нийслэлийн Эрүүл Мэндийн газар

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020.11.14-ний өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний төвийг 11 цэгт байгуулан, халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьтлуудыг харьяа дүүрэгт нь шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Харин маргаашаас буюу 2020.11.16-ны өдрөөс эхлэн дахин 7 цэг нэмэлтээр ажиллуулахаар болжээ. Энэ дагуу Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбарт зохицуулалт хийж, 75751200 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх болон шинжилгээний цаг олгоно.

Тиймээс халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьталд тооцогдсон иргэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн шинжилгээний цаг, товлосон байршлын дагуу үйлчлүүлж, коронавируст халдварын шинжилгээг өгнө. Энэ нь үнэ төлбөргүй.

 Түүнчлэн өмнө нь холбогдох байгууллагуудаас нэр зааж дурьдсан үзвэр, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн болон өөрсдийгөө халдварын эрсдэлд орсон гэж үзэж буй иргэд 75751200 дугаарын утсанд хандаж зөвлөгөө мэдээлэл болон шинжилгээний цаг авах боломжтой юм.

НЭМЭЛТЭЭР БАЙГУУЛАГДСАН 7 ЦЭГИЙН БАЙРШИЛ:

  1. Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
  2. Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
  3. Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль
  4. Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль
  5. Сүхбаатар дүүрэг – 3 дугаар сургууль /Монгол/
  6. Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
  7. Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургууль

ТҮРГЭВЧИЛСЭН БОЛОН PCR ШИНЖИЛГЭЭ АВАХ ӨМНӨХ 11 ЦЭГИЙН БАЙРШИЛ:

  1. Сүхбаатар дүүрэг - Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилал
  2. Баянгол дүүрэг - Эмүжин төв
  3. Хан-уул дүүрэг - Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори
  4. Сонгинохайрхан дүүрэг - Жишиг нэгдсэн эмнэлгийн байр
  5. Сонгинохайрхан дүүрэг - Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2
  6. Баянзүрх дүүрэг - Сүрьеэгийн диспансер
  7. Баянзүрх дүүрэг - 26 ортой хүүхдийн эмнэлэг
  8. Чингэлтэй дүүрэг - Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг
  9. Багахангай дүүрэг - Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга
  10. Налайх дүүрэг - Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр
  11. Багануур дүүрэг - Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр6

 

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Uuganbat nymbayar [202.9.40.98] 2020/12/11
Baynzurx dvvrgiin 14 sur deer ogson shinjilgeeniii xariu garaxgvi bnaaa
0 | 0 Хариулах
zochin [202.126.90.144] 2020/12/3
1nd ugsun shinjilgeenii xariug yaj xarax ve
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.121] 2020/11/23
Utsaar tsag awaad bvhel bvten 7 honog bolj bhad ymar ch hariu alga shinjilgeenii tseg deer ni ochood shinjilgee ogii gheer utsaar tsag awaagvi bol shinjilgee awahgvi tged tsag awsan geed helheer tgwl boloogvi l bga yum bgaz bid medehgvi gsen tailbar ogno zaawarchilgaan deeree haa ch hamaagvi salbart ochij shinjilgee ogch bolno haryalal hargalzahgvi gsen bh yum
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.31] 2020/11/19
энэ цэнүүдий нь хайгаад олсонгүй. халуураад явж л байхаас
0 | 0 Хариулах
BalU [192.82.70.7] 2020/11/16
test
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.202] 2020/11/15
Haldvar avsan ch ert shinjilgee ugvul ilerdgui gesen
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.248] 2020/11/15
клиник эмнэлэгт ямар хүмүүс ажилладаг вэ? чадвартай сэтгэлтэй хүмүүсүү! танилтай хүмүүсүү! яг л бусад төрийн албадуудтай адил танил талаараа орсон амьтадаар дүүрэн, ажиллах хүсэлтэй чадвартай нь хаа нэг лангуун дээр эсвэл гадаад боол болоод явж байгаа. тиймээс л хариуцлага сэтгэлгүй хандаж байгаа. эмч нар нь дэглэм сахидаггүй байдлаас л халдвар авч тараасан байх магадлалтай, тийм байж дахин дахин өөрсдийгөө магтан дуулна. хэдэн зуун мянган хүн шалгаж тусгаарлаж байгаа биш. ер нь эмнэлгийн ажилтнууд яагаад улс төрийн ажил хийгээд гүйгээд байдаг юм. яагаад хорио дэглэмийг дэлхийд өвчлөл ихсээд байхад сулруулж байгаа юм. яагаад энэ олон хятадууд орж ирээд байгаа юм. тэр хятадуудыг хаана тусгаарласанг яагаад нууцлаад байгаам. хорио тогтоосноор өвчиний тархалтыг зогсооно гэсэн ямар баталгаа байгаа юм. дэлхийд байхгүй хачин хачин зүйл ярьсан эмч эрдэм шинжилгээний ажилтан гэхээсээ илүү шашины эсвэл поп улс төрчид шиг аяглаж байгаа энэ хүмүүст яаж итгэх юм
3 | 0 Хариулах
Зочин [64.119.17.176] 2020/11/15
маш зөв. Гол нь цэгийн тоо, хүртээмжийг хурдан өсгөчихөд л ок шүү дээ.
2 | 1 Хариулах