Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй айлчлал өнөөдөр эхэллээ.
Хоёр талын албаны хүмүүс БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-г “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд угтав гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох тухай Элчин сайд Цай Вэньруй "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байв.
ГХЯ-наас өгсөн мэдээллээр хоёр улсын сайд нар ганцаарчилсан уулзалт хийж, хэлэлцээрүүд батлах юм байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нь 1953 онд төрсөн. БНХАУ-ын 11 дэх Гадаад хэргийн сайд.
2003 оны тавдугаар сард Ван И дэд сайд байхдаа манай улсад анх удаа айлчилж байжээ.
Дараа нь 2018 оны наймдугаар сарын 23-нд Монгол Улсад айлчлан төрийн 3 өндөрлөгт бараалхаж, мөн Увс аймагт зочлон баруун 5 аймгийн Засаг дарга нартай эдийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар саналаа солилцох хамтарсан албан уулзалт хийж байсан юм.
Хоёр жилийн дараа буюу өнөөдөр тэрбээр дахин Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын хувьд Монгол Улсад айлчилж байгаа 4 дэх сайд болж байна. Тэрбээр:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!