Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

"БНХАУ-ын гадаад хэргийн сайдын айлчлалын үйл явцад оролцсон хүмүүсийг 14 хоног тусгаарлана"

Г.Номин, iKon.mn
2020 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"БНХАУ-ын гадаад хэргийн сайдын айлчлалын үйл явцад оролцсон хүмүүсийг 14 хоног тусгаарлана"
Sara, ikon.mn - text to speech

Монгол Улсын гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16-ны өдрүүдэд манай улсад айлчлах гэж байна.

Айлчлалын үеэр халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөх талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэл өглөө.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Айлчлалыг маш өндөр халдвар хамгааллын дэглэмийн дор зохион байгуулахаар холбогдох албаныхан ажиллаж байна. Айлчлалын бүх бүрэлдэхүүнд коронавирус илрүүлэх лабораторийн PCR шинжилгээ хийх бөгөөд шинжилгээний хариуг 6-8 цагт багтаан гаргахаар бэлтгэлийг хангасан.

Айлчлалын бүрэлдэхүүнд багтаж ирсэн хүмүүсийн байрлах байранд ЗӨСҮТ-өөс урьдчилан ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Ингээд айлчлал дууссаны дараа тэдэнд үйлчилсэн иргэд, арга хэмжээнд оролцсон хүмүүсийг манайд мөрдөгдөж буй журмын дагуу тусгаарлана. Халдварын голомт бүхий бүс нутгаас ирж буй иргэдийг 21 хоног тусгаарлаж байгаа ч айлчлалд оролцсон хүмүүсийг 14 хоног тусгаарлахаар болсон" гэдгийг хэллээ.

Айлчлалын хүрээнд явагдсан арга хэмжээнүүдэд оролцсон бүх хүнийг тусгайлсан нэг байрыг бэлтгэн тусгаарлах юм байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

-БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И төрийн гурван өндөрлөгтэй уулзах уу. Уулзсан тохиолдолд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар тусгаарлагдах уу? 

ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар: -Төрийн гурван өндөрлөг өндөржүүлсэн бэлэн байдлын горимыг мөрдөж уулзалтад оролцоно. 

ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: -Төрийн гурван өндөрлөгтэй уулзах асуудал одоогоор тодорхой болоогүй байгаа учир хариулт өгөх боломжгүй байна.