• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ван И баруун 5 аймгийн удирдлагатай махны экспортыг сэргээхээр тохиролцож, 5 сая юанийн тусламж амалжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 23-25-нд манай улсад айлчиллаа. 

Тэрбээр айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Увс аймагт ажиллаж, баруун бүсийн 5 аймгийн (Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай) удирдлагатай уулзаж санал солилцов.

Баруун бүсийн 5 аймгийн удирдлагын зүгээс хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх, хил залгаа бүс нутгийн худалдааг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулахыг хүсээд аялал жуучлал, боловсрол, дэд бүтэц, мал аж ахуй болон хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байгааг онцлов.

Уулзалтын үеэр хоёр талын харилцааны хөгжилд хил залгаа аймаг, Өөртөө Засах Орны харилцаа чухал болохыг онцлоод хил залгаа аймаг, мужуудын хооронд EXPO үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулж, тэдгээрт орон нутгийн аж ахуйн нэгж, компаниудыг оролцуулж байх саналыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дэвшүүлснийг хятадын талаас нааштай хүлээн авахаа илэрхийлэв.

Баруун бүсийн аймгууд хятадын талтай хөгжүүлэх хамтын ажиллагааны асуудлуудыг үе шаттай хэлэлцэж байх үүднээс Монгол Улсын ГХЯ болон ШУӨЗО-ны АЗГ хоорондын хамтын ажиллагааны механизмыг сэргээж, энэ хүрээнд тогтмол ярилцаж байхаар талууд санал нэгдэв.

БНХАУ-ын Худалдааны яамны туслах сайд, ШУӨЗО-ны Дэд тэргүүлэгч нар айлчлалын бүрэлдэхүүнд орж орон нутагт ажилласан нь монголын талаас дэвшүүлсэн санал, тулгамдаж байгаа асуудлуудад  хариулт өгөх, орон нутгийн түвшинд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байв.

Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И орон нутгийн зүгээс тавьж буй асуудлуудыг шийдвэрлэх, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар монголын талтай санал нэг байгаагаа тэмдэглээд хоёр талын худалдааг эрчимжүүлэх, түүний дотор Монгол Улсын баруун бүсээс Хятад руу мах, махан бүтээгдэхүүн экспортлохыг дэмжихээ илэрхийлэв.

Баруун бүсийн 5 аймгийн орон нутгийн нийгмийн хөгжилд зориулан нийт 5 сая юанийн тусламж үзүүлэхээ амлав.

Тэрбээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хоёр талын худалдааг нэмэгдүүлж 15 тэрбум долларт хүргэхэд зорьж ажиллахаар хэлэлцэж, "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл"-ийн нээлтэд оролцсон юм.

Мөн Замын-Үүд-Эрээний бүсүүдийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцжээ. 

Түүнчлэн уул уурхайгаас бусад салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хоёр улсын Гадаад хэргийн сайд санал нэгдсэнээ мэдэгдсэн билээ. 

 
 

Ноён Ван И-гийн албан ёсны айлчлал наймдугаар сарын 25-ны өдөр өндөрлөж, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны хүмүүс нисэх онгоцны буудалд үджээ.

 
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Уншигч [202.126.89.22] 2018/8/28
Хөдөө аймаг сумын зарим дарга цэргүүд ерөөсөө цавчих идэх уух л сонирхолын хүмүүс байхийм. Улайн цайм хэдийг өгөх ийм гэж нэхжийн. Ийм хүмүүст тусламж хэрэггүй байхаа. Угаасаа мал мах нь бэлэн байхад чинь хятадууд заавал зөрүүлж хариу авна тэрийг нь цавчаа хийгсэд тоохгүй дараан нугалж төлөх болов уу? Ингээд газар нутгаасаа өгөх болох вий дээ!!!!! Тэр тусламжийг заавал авах хэрэг байна уу ядаж зөв зарцуулчихвал болох болов уу?
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.143] 2018/8/28
Наад баруун 5 аймгаас мах зөөсөн машинаар нь хужаа нар танкаа задалж зөөгөөд энд нууцаар угсраад, тэгээд манайхан будаа. Мөнгө өгч л байвал манайхан танк байтугай пуужинг нь зөөхөд бэлэн улс.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.22.91] 2018/8/28
юу ч яриагүйм шив дээ, нууц айлчлал хийчихэв үү яав, манайхан юугаа тавиад туучив даа бас.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.111] 2018/8/28
gants hujaa hvrj ireel bvh asuudliig n shiidej ugchood yavj bnashd. 76 pyazda yu hgeed bnaa
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.147] 2018/8/27
Энэ баруун аймгуудаас экспортлох махыг бас Бальдийвостокоор дамжуулаад тарифийн хөнгөлөлтөө эдлээд худалдсан нь дээр ээ. Тэгэхгүй бол Бальдийвосток Вагино боомт ачаагүй хоосон баларч байна.
3 | 1 Хариулах
Зочин [202.21.116.162] 2018/8/27
Анх удаа Хятадын гадаад хэргийн сайд манай баруун аймгийн ЗД-нартай хэлэлцээний ширээний ард суув. Яагаад ? Албан бус мэдээгээр Шинжан уйгарт их хэмжээний нефтийн бассэйн олдсон сурагтай, тэрний үргэлжлэл нь манай баруун аймгуудын газар нутаг доор бгаа ч байж магадгүй. Харин яагаад манай 5 ЗД-тай уулсын бол, 3-н аймгийн ЗД-тай ч уулзах боломжтой ч бсан. Тэгэхээр баруун таван аймаг тэр чигээрээ нефтийн бассэйнтай биш бгаа ? Хэрэв жинхнээсээ нефть илэрсэн бол манай улсын хувь тавилан хаашаа явах бол ?
0 | 8 Хариулах
qwerty [43.242.242.105] 2018/8/27
Jinhene mongol mori!
4 | 0 Хариулах
Зочин [124.158.109.232] 2018/8/27
hytadaas mash ih hemjeenii zeel tuslamj avaad bdag har hairtsagnii bodlogo gej alga uu ? ene ih mungiig tulj duusgahgui bol yugaa uguhgui vv.hytad zvgeer l neg mai mungu av geed uguud bna gej bodoo yu . mahan tolgoidnuudaa gazar nutagaa yu ? mongolchuud yagaad iim yum ve . idej uuh shunal ni baragdaggui hamgiin aduu mal shig zerleg teneg hvmvvs yum a
1 | 2 Хариулах
Монгол [112.72.11.118] 2018/8/27
Баруун аймгуудад баахан хужаа орж ирхэнэ дээ
0 | 4 Хариулах
Зочин [107.77.173.5] 2018/8/27
Монгол ялна аа .....хаана явна,харагдана уу?
1 | 1 Хариулах
Зочин [182.160.3.253] 2018/8/27
Юань улсын үед Ар Монгол Байгал нуур орчмын нутаг адуу мал үржүүлгийн газар гэж нэрлэдэг байсан.
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.134] 2018/8/27
yag Yuan gurnii yag hen ymar ajil erherheldeg alban tushaaltai irgen tegej helsen yum bol?
0 | 1 Хариулах
Зочин [202.131.236.122] 2018/8/27
наад Женко чинь одоо хааж боогоод лай болно. Тэгээд ч Оросууд зөвшөөрөхгүй. Хятад уруу гаргахаар болсон ч гэсэн заавал Эрхүүгээр дамжиж Эрээнээр гарна.
11 | 2 Хариулах
Зочин [58.108.114.186] 2018/8/27
Жонxyyг хурдан зайлуулья, Монголчуудыг хангалттай самарлаа шдээ...
1 | 1 Хариулах