СОЁОЛОН: Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ түрүү магнайд ирлээ
Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан Хүй долоон худагт боллоо.
Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ соёолон насны хурдан морьдын уралдааны түрүү магнайд ирлээ.
Харин Булган аймгийн Гурванбулаг сумын Д.Хишигжаргалын халзан үрээ аман хүзүүдэж,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат Г.Батболдын халтар үрээ айргийн гуравт орлоо.
Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат С.Энхтөрийн хурдан хээр, айргийн тавд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ч.Батзориг бор үрээ хурдаллаа.
Энэ жилийн баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд 184 хурдан хүлэг бүртгүүлсэн юм.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
