Эрлийз дээд нас: Ховд аймгийн Мөст сумын уугуул Ц.Бямбапүрэвийн сартай хул түрүүллээ
Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Эрлийз дээд насны морьдын уралдаан Хүй долоон худагт боллоо.
Түрүү магнай:
Энэ жилийн Эрлийз дээд насны морьдын хуралдааны түрүү магнайд, Ховд аймгийн Мөст сумын харьяат Ц.Бямбапүрэвийн сартай хул хурдалж, түрүүллээ.
Харин аман хүзүүнд, Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Ч.Батзоригийн хул азарга хурдаллаа.
Айргийн гуравт:
Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, С.Лувсанбалдангийн халтар азарга
Айргийн дөрөвт:
Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Ч.Батзоригийн шарга халзан морь,
Айргийн тавд:
Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, Д.Ганзоригийн хээр морь тус тус хурдаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
