Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Шагайн харваанд цэц мэргэнээ сорьсон 756 харваачаас 128 нь тунаж үлдээд байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваа үргэлжилж байна.

Энэ жилийн шагайн харваанд 92 багийн нийт 756 харваач цэц мэргэнээ сорьжээ.

"Одоогийн байдлаар шилдэг 16 багийн 128 харваач үлдэн харваж байна" гэж Үндэсний шагайн харваан холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Энхжаргал хэллээ.

Тэмцээний хэсгийн тоглолт өнөөдөр, маргааш үргэлжилж үзүүр, түрүүгээ тодруулах юм.