ИХ НАС: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач С.Баярсайханы халиун морь түрүүллээ
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 210 гаруй Их насны морьд шандсаа сорьсноос:
Түрүү магнайд:
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач С.Баярсайханы халиун морь түрүүллээ.
Аман хүзүүнд:
Завхан аймгийн Завханмандал сумын уяач Ц.Мөнххуягийн цавьдар морь,
Айргийн гурав, дөрөв, тавд:
Айргийн гуравт, Дундговь аймгийн манлай уяач Г.Чинзоригийн хээр морь
Айргийн дөрөвт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Т.Галбадрахын бор морь
Айргийн тавд, Ховд аймгийн Буянт сумын уяач Б.Эрдэнэбаярын загал саарал морь тус тус хурдаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
