ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.
Тэрбээр "Долдугаар сарын 9-нд гурван лабораторид 328 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Батлагдсан тохиолдол 227 байгаагаас 197 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 30 хүний 27-ынх нь бие хөнгөн, 3 хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 67 хүн эмчилгээ тандалт, хяналтад байгаа.
Өчигдөр орой буусан Истанбул-Улаанбаатарын онгоцоор 262 иргэн ирсэн. Уг онгоцонд явсан 42 настай эмэгтэй онгоцонд амаржиж, ихэр охид төрүүлсэн бөгөөд эх, хүүхдүүдийг ХӨСҮТ-д авчирч тусгаарласан. Хүүхдүүд дутуу буюу 7 сартайдаа хугацаанаасаа өмнө мэндэллээ. Нярай ихрүүд 1.4 кг жинтэй төрсөн. Ээжид нь болон ур чадвар гарган ажилласан эмч нартаа баяр хүргэе. Мөн нисэх багийнхан онцгой ур чадвар гарган ажиллаж, онгоц төлөвлөсөн хугацаанаасаа өмнө газардсан" хэмээн ярилаа.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!