Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Содномцэрэн: 164 хэсэгт хяналтын тооллого хийхэд санал тоолох машины дүнтэй зөрсөнгүй гэсэн мэдээ тайлан ирлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

09:12 2020/06/29

Сонгуулийн Ерөнхий Хорооноос хяналтын тооллогын дүнг танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/989312948192460/

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн "Сонгуульд оролцсон нам, эвсэл, бие даагчдын зүгээс Ерөнхийлөгчид хүргүүлсэн гомдол,  шаардлага, Ерөнхийлөгчөөс СЕХ-нд ирсэн албан бичиг, СЕХ-ны гишүүдийг Ерөнхийлөгч хүлээн авч уулзаад өгсөн үүрэг даалгавар өгч, Сонгуулийн тухай хуулиар 50 хүртэл хувийн хяналтын тооллого хийх боломж байгааг хэлсэн. 

Иймд СЕХ зургаадугаар сарын 27-ны 17:40 цагаас  хяналтын тооллогыг зохион байгуулж, 28-ны 00:21 цагт тооллогын дүнг хүлээн авлаа.  

Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул болон Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул аймаг зэрэг гомдол ирүүлсэн 12 тойргийн 164 хэсэгт хяналтын тооллого хийхэд 2,447 албан хаагч ажиллалаа. Мөн нам, эвсэл, бие даагчдын 645 ажиглагч оролцож, хяналт тавьсан. Нийт 71.3 сая төгрөгийн зардал гарлаа. 

Тооллогыг цагдаагийн хамгаалалт, тагнуулын байгууллагын хяналтад хийсэн. Ийнхүү тооллого хийхэд машины дүн саналын хуудсын тэмдэглэгээтэй бүрэн тохирч, ямар нэгэн зөрчил гарсангүй. Хяналтын тооллогод байлцсан нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Ингээд 164 хэсэгт хяналтын тооллого хийхэд санал тоолох машины дүнтэй зөрсөнгүй гэсэн мэдээ тайлан ирлээ" гэлээ. 

08:30 2020/06/29

Хяналтын тооллогын дүнг өнөөдөр 09:00 цагт танилцуулна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 24-нд болж, нэр дэвшигч 606 хүнээс 76 -г нь иргэд сонгоод байгаа билээ.

Гэвч сонгуулийн санал хураалтын дүнг зарим нам эвсэл, бие даан нэр дэвшигч хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа Ерөнхийлөгчид мэдэгдсэн. Ерөнхийлөгч сонгуулийн дүнд хяналтын тооллого явуулах албан чигийг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн юм.

Ингээд тус хорооноос Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийжээ.

Энэхүү хяналтын тооллогын дүнг өнөөдөр 09:00 цагт Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулах гэж байна.

Энэ талаарх мэдээллийг эргэн хүргэх болно.