Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ УИХ-д сонгогдоод буй 13 эмэгтэй гишүүн

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Шинэ УИХ-д сонгогдоод буй 13 эмэгтэй гишүүн
Sara, ikon.mn - text to speech

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гараад байгаа бөгөөд МАН 62 суудал авснаа зарласан. 

Тэгвэл энэ удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдоод байна. Тодруулбал, МАН-аас нэр дэвшсэн Д.Сарангэрэл, Х.Булгантуяа, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, Ч.Ундрам,  Д.Өнөрболор, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, П.Анужин нар болон АН-аас С.Одонтуяа, А.Адьяасүрэн нар сонгогдсон нь тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн 17%-ийг эмэгтэй гишүүд эзлэх урьдчилсан дүн гараад байна. 

Түүнчлэн санал хураалтын дүн нь эцэслэгдсэн тойргуудаас одоогийн байдлаар бие даагч Н.Алтанхуяг Орхон аймагт, Зөв хүн электоратаас Т.Доржханд, Та бидний эвслээс мөн Орхон аймагт С.Ганбаатар нар УИХ-д сонгогдоод байгаа юм.  

Сонгуулийн санал хураалтын талаарх нэгдсэн мэдээллийг ЭНД дарж авна уу.