ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Зургаадугаар сарын 20-нд Зүүн Өмнөд Ази руу нислэг үйлдэх боломжийг судалж байгаа"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, таван асуудал хэлэлцсэний нэг нь гадаад улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгүүдийн талаар байв.

Зургаадугаар сард нийт найман нислэг хийхээр төлөвлөж байгаа талаар УОК-ын Шуурхай штабаас танилцуулж байсан бол нислэгийн тоо нэгээр нэмэгдэж, есөн удаагийн нислэгээр 2,300 иргэнээ татан авах болсон талаар УОК-ын тэргүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллээ. 

Тэрбээр "Одоогоор гурван нислэг үйлдээд байна.

  • Эхний нислэг зургаадугаар сарын 6-нд Австрали руу нислэг хийхэд бидэнд боломж олдсон. Энэ нь Оюу толгойд ажиллаж байгаа Рио Тинтогийн зарим инженер, техникийн ажилтныг болон Австрали улсын иргэдийг эх оронд нь хүргэх саналыг тус улсын ЭСЯ болон Рио Тинтогийн захиргаанаас Монгол Улсад хүсэлт болгож тавьсан. Манай онгоцыг түрээсэлж хийсэн уг нислэгээр монгол иргэдээ татан авлаа. Нийт 262 иргэнээ авчирсан.
  • Зургаадугаар сарын 10-нд 175 иргэн Казахстанаас ирсэн. Тэднийг шинжилгээнд хамруулж байгаа. 
  • Зургаадугаар сарын 11-н буюу өнөөдөр Япон руу нислэг үйлдсэн. Орой Улаанбаатарт газардана. 

Цаашид төлөвлөсөн нислэгүүд нь

  • Зургаадугаар сарын 12-нд Энэтхэг рүү нислэг үйлдэж, шашны сургуульд сурч буй 256 ламхайг татан авна. Замдаа Лаост бууж, 10 монгол иргэнээ авчрах юм. 
  • Зургаадугаар сарын 17-нд Сөүл рүү транзит нислэгээр эх орондоо ирэх иргэдээ авна. Уг нислэгийг үйлдэх зөвшөөрлийг авахад Гадаад харилцааны яамнаас Солонгосын талтай нэлээд хэлэлцээр хийж, өнөөдөр өглөө албан ёсны хариуг Солонгосын талаас ирүүлж, зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн. Энэ бол бусад орноос Сөүлд ирсэн иргэдээ татан авна. 
  • Зургаадугаар сарын 18-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж, БНСУ-д ажиллаж, амьдарч байсан болон түр хугацаагаар зорчсон иргэдээ авчрахаар төлөвлөсөн. 
  • Зургаадугаар сарын 19-нд Франкфурт руу нислэг үйлдэж, европт байгаа 260 орчим иргэнээ татан авчирна. 
  • Зургаадугаар сарын 20-нд Зүүн Өмнөд Ази руу нислэг хийхээр судалж байна. Ойролцоох улсуудад байгаа иргэдээ цуглуулж чадвал нэг нислэг хийх боломжийг судалж байна. 
  • Зургаадугаар сарын 21-нд АНУ-ын Сиэтл хот руу нислэг үйлдэхээр болсон.

Ингэснээр нийт есөн удаагийн нислэгээр 2,300 иргэнээ татан авахаар төлөвлөсөн" гэв.

Видео:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [1.79.85.68] 2020/6/15
Япон улс руу дахин нислэг хийхийг олон хүмүүс хүлээж байна
0 | 0 Хариулах
Зочин [103.80.210.183] 2020/6/14
Япон улс руу ахиж нислэг үйлдэх хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.27] 2020/6/12
Монгол улсын эдийн засаг ийм сайн байгаа юм бол иргэдээ дэмжээч.Ерөнхийлөгчийн нэр хүндээс иргэдийн амьдрал илүү баймаар юм
0 | 0 Хариулах
Зочин [192.82.76.155] 2020/6/12
Ивээл зүгт
0 | 0 Хариулах
Munkhtulga [103.206.195.130] 2020/6/11
Zuun umnud Asia ruu ywahiig demjij bna
0 | 0 Хариулах
Зочин [42.76.101.96] 2020/6/11
Udiid covid tussan humuus chin uhdegee uheed edgereh ni edgertseen , hezee boltol ene unetei nislegee hiij hedii boltol gadaadad udaan baih bolomjgui humuusee bailgah gesiin, za ter ch yahav naadmaa hiitsgeei geeesh ?
1 | 0 Хариулах
Зочин [88.251.236.253] 2020/6/11
Terch yahw 9:1 nd hicheeldee ywtsgaay
0 | 0 Хариулах
helmegdegsen ch yadii [103.229.123.222] 2020/6/11
za ene ch yahaw hurdhan SHAB ruu oruulahiig l hicheegerei uvuu. bas naadmiin huushuur unegui taraana gewel bagaar n songii padlii alga.
0 | 2 Хариулах
Зочин [202.179.25.151] 2020/6/11
солонгост гацсан хүмүүс яах ёстой юм, энэ бүртгэл нь яаж яваад байгаа юм. солонгост эмчилгээгүй болцон монголдоо эмчилгээ хийлгэх хүн өчнөөн байна энэ хүмүүс яах ёстой вэ. юм болгонд танил тал элдэв хүрээллээр хандаж баймааргүй байна,
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.87] 2020/6/11
Мэдээлэлтэй ойр байгаач! Өөрсдөө хоцорчихоод юу гээд байгаа юм!
1 | 1 Хариулах
Зочин [64.119.20.101] 2020/6/11
Seatle ruu niseh talaar medeelel bas ugmuur baina
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.222] 2020/6/11
tasartsan uvuu shuu kkk
0 | 0 Хариулах
Зочин [27.141.137.8] 2020/6/11
Хүний амиар улс төрийн тоглоом хиймээр байгаа бол хийж л бай, хэзээ нэгэн цагт та нарын толгой дээр эргэж буух болно оо, МАН-хаан.
4 | 1 Хариулах
Зочин [66.181.161.87] 2020/6/11
Өдөр алгасахгүй хараачих юмаа! Хараалч хүний хар толгой дээр хараал нь бууг! Түй2
0 | 2 Хариулах
Зочин [27.141.137.8] 2020/6/11
УОК-н хурлаар хилээ нээхгүй, наадмаа хийнэ гэж ярьсан байна. Өөрөөр хэлбэл гадаадад байгаа Монголчуудыг зүгээр хөсөр хаяж байгаа юм байна. Хүрэслүх, Энхтүвшин та 2-той энэ насаараа үзэлцэнэ дээ. Хэдэн хүний амь нас үрэгдэж, хэдэн өрх амьдралаа алдаж байж, хэдэн хүүхэд өнчирж байж юм ойлгох гээд байгаа юм. Одоо тэсэхгүй.
6 | 0 Хариулах
Зочин [59.125.27.109] 2020/6/11
Ene balai mungu avsan nislegee hezee bolij hilee neeh um boldoo.
3 | 0 Хариулах
иргэн [202.70.34.70] 2020/6/11
Авчирч байгаа иргэд чинь ихэвчлэн ярьж хөөрч, арын хаалгадаж байж ирж байгаа шүү. Яг хаанаа асуудал байгааг олж тогтоож, алдаа завхрал гаргаж буй хүнд нь хариуцлаг тооцохыг хүсье
5 | 1 Хариулах