АЙЧИ НАГОЯ 2026: Усанд сэлэлтийн 4х200 метрийн буухиа сэлэлтэд Монголын эмэгтэй баг шигшээд өрсөлдөнө
IKON.MN
Гэрэл зургийг Ч.Ганбат
Японд үргэлжилж байгаа Азийн наадмын усанд сэлэлтийн төрөл Токиод болж буй.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 4х100 метрийн өврөөр даллах буухиа сэлэлтэд 03:33.25 минутын амжилтаар улсын рекорд шинэчилсэн юм.
Харин эмэгтэйчүүдийн 4х200 метрийн өврөөр даллах буухиа сэлэлтэд 09:08.78 минутаар Монгол Улсын рекорд шинэчлээд зогсохгүй шигшээ шатанд шалгарав.
Эмэгтэйчүүд 17:40 цагаас финалын шатанд уралдана. Урьдчилсан шатанд Япон, БНХАУ, БНСУ, Хонконг, Сингапур, Тайланд, Макаогийн баг хурд сорихоор болжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

