Энхтайвны гүүртэй залгаа шахам 23 давхар худалдаа, үйлчилгээний цогцолборын зориулалттай барилга барьж байна

М.Батчимэг, ikon.mn
15 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энхтайвны гүүрний зүүн талд гүүртэй залгаа шахуу маш ойрхон зайд хоёр компанийн эзэмшил бүхий газарт нэг блок, 23 давхар худалдаа, үйлчилгээний цогцолборын зориулалттай барилга баригдахаар болжээ.  

Тодруулбал тус барилга барьж буй газар нь Мөнх ширээт ресорт ХХК, Ньюфунт ХХК-ийн эзэмшил бүхий газрууд бөгөөд газар ашиглалтын зориулалт нь худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор гэсэн байна. 

Тус газар дээр нэг блок 23 давхар худалдаа, үйлчилгээний цогцолборын зориулалттай барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлөө 2026 онд авсан байна. 

зураг
 

2025 оны наймдугаар сарын 21-ний Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 41-р хурлын шийдвэрээр Мөнх ширээт ресорт ХХК болон Нью фунт ХХК-ийн  СБД-ийн 1-р хороо Энхтайвны гүүрний зүүн талд худалдаа, үйлчилгээний цогцолборын зориулалттай барилга барих хүсэлтийг зөвшөөрчээ. 

зураг
 

Сануулахад энэ оны зургаадугаар сард яг тус барилгын талбай руу согтуу жолооч машинтайгаа унасан осол гарч байсан юм. Тухайн үед 15 метр орчим урттай гүүрний хашлага эвдэрч байсан билээ. 

2026 оны 6-р сарын 16-ны өдөр 

ФОТО: