АЙЧИ НАГОЯ 2026: 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг шөвгийн наймд Катартай өрсөлдөнө
IKON.MN
Гэрэл зургийг Д.Нямбилэг
Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн хасагдах шатны тоглолтууд өнөөдөр эхэлсэн.
Эмэгтэй баг хасагдах шатны эхний тойрогт Тайванийн багт 7:12-оор дийлдэж тэмцээнээ өндөрлүүлсэн бол эрэгтэйчүүд Сингапурыг 20:16-гаар ялснаар шөвгийн наймд шалгарав.
Улмаар Улаанбаатарын цагаар 19:10 цагаас Катарын шигшээ багтай өрсөлдөх аж. Катарчууд энэ тэмцээнд Тайвань, Индонез, Бахрейны шигшээг дараалан буулган авснаар хэсгээ тэргүүлсэн билээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

