АЙЧИ НАГОЯ 2026: Эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг БНХАУ-ын багт 63:89-өөр хожигдлоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Д.Бямбажаргал

Азийн наадмын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ангилалд Монголын шигшээ баг шөвгийн наймд шалгарсан билээ.

Улмаар БНХАУ-ын багтай оноолт таарсан юм.

Энэ тоглолтод хятадууд 89:63-аар ялснаар хагас шигшээд шалгарлаа. Монголын багаас Амари Жонсон 18 оноогоор бусдыгаа тэргүүлсэн бол О.Хулан 13, Б.Ариунцэцэг есөн оноо авчээ.

Хагас шигшээд БНХАУ-ын баг БНСУ-ын багтай энэ сарын 25-нд оноолт таарсан байна.