АЙЧИ НАГОЯ 2026: Боксчин О.Есүгэн эхний ялалтаа байгуулав
Азийн наадмын боксын эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд өрсөлдөж байгаа О.Есүгэн эхний даваанд Пакистаны боксчин Мариатай тулалдлаа.
Манай тамирчин тулааны эхнээс илт илүүрхсэн тул шүүгч тоглолтыг хугацаанаас нь өмнө дуусгаж, О.Есүгэн эхний ялалтаа байгууллаа.
Манай боксчны дараагийн өрсөлдөгч нь олимп, дэлхийн болон Азийн наадмын аварга БНХАУ-ын Ву Юүтэй байх юм. Тэрбээр эхний тойрогт Шои Ланкийн тамирчин Ранасингег шүүгчдийн нэгдсэн саналаар буулган авчээ.
Тэдний тулаан энэ сарын 28-ны Даваа гарагт болох хуваарьтай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

